“Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж-өнөөгийн байдал асуудал шийдэл” хэлэлцүүлэг өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны яаманд боллоо. Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга М.Цогзолмаа, дүүргүүдийн боловсролын хэлтсийн ажилтнууд болон Хувийн цэцэрлэгүүдийн холбоо ТББ, хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадаагүй эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож, сургуулийн өмнөх боловсролын тогтолцооны алдаа оноог тал бүрээс нь хэлэлцсэн.
Сургуулийн өмнөх боловсролын тулгамдсан асуудлын дийлэнх нь Улаанбаатар хотод хамааралтай байгаа нь хүн амын тал хувь нь нийслэлд оршин суудагтай холбоотой гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан онцолсон. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 273 цэцэрлэг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд өдгөө 170 орчим цэцэрлэг ашиглалтад орж байгаа. Эдгээр цэцэрлэг ашиглалтад орсноор цэцэрлэгийн хүртээмж сайжирна гэсэн үг биш, учир нь жил тутамд 40 мянга гаруй иргэн нийслэлд шилжин ирж буйг хэлэлцүүлгийн үеэр тодотгосон. Цаашид төрийн бус өмчийн цэцэрлэгийг дэмжих бодлого баримталж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах аж.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:
Тэрбээр "2022 оныг Улаанбаатар хотыг “Иргэн төвтэй хот” болгох зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд саяхан нийгмийн чиглэлийн стандартуудыг боловсруулан НИТХ-аар батлуулаад байна. Өнөөдөр Улаанбаатар хотод төрийн болон төрийн бус өмчийн 671 цэцэрлэгт 104.701 хүүхэд хамрагдаж, 77.471 багш хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. 2016-2021 онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл тусламжаар 117 цэцэрлэг, 92 сургууль, 21 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсон. Ингэснээр 15.805 хүүхдийг цэцэрлэгт хамрах боломжоор хангасан. Энэ жил нийслэлийн төсвөөр зургаан сургууль, есөн цэцэрлэг, есөн цогцолбор барьж байгуулна. Бидэнд тулгамдаж буй олон асуудал бий. Гэсэн хэдий ч нийгмийн дэд бүтээн байгуулалтад оролцож буй компани, аж ахуйн нэгжүүдийг онцгойлон анхаарч дэмжинэ” гэлээ. Түүнчлэн шинэ Улаанбаатар хотын стратеги төлөвлөгөөнд боловсролын салбарыг чухалчилж, багш, ажилтнуудын нөхцөл, цалин урамшууллын шинэчилсэн тогтолцоо, нийгмийн баталгааг онцгойлон анхаарахаар тусгасныг ч Нийслэлийн Засаг даргын орлогч" хэлж байлаа.
Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга М.Цогзолмаа “Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 78 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. Нэг ангид дунджаар 28-30 хүүхэд хүмүүжиж байгаа. Нийслэлийн хэмжээнд хоёр настай 35.192 хүүхэд байгаагийн 50.7 хувь нь, гурван настай 35.832 хүүхдийн 66.5 хувь, дөрвөн настай 44.763 хүүхдээс 85.3 хувь, таван настай хүүхдүүдийн 88.2 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. 4-5 настай хүүхдүүд бол сургуульд орох бэлтгэл үе тул тэднийг илүүтэй хамруулах бодлого барьж байгаа. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй 17 хороо бий. Тэдгээрээс энэ онд зургаан хорооны цэцэрлэгийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар барихаар төлөвлөсөн. Сүүлийн жилүүдэд байгууллагууд дэргэдээ цэцэрлэг ажиллуулах нь нэмэгдсэн. Одоогийн байдлаар 21 байгууллага дэргэдээ цэцэрлэгтэй” гэсэн юм.
Нийслэл Улаанбаатар хотод түр оршин сууж буй гэр бүлийн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдахгүй үлдэх нь бий. Цэцэрлэгт хүмүүжиж байгаа нийт хүүхдүүдийн 3.2 хувийг түр оршин суугч эзэлж байна. Мөн тойргийн бус цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүд болон түрээсийн байранд ажиллаж буй цэцэрлэгийн асуудлыг нягтлан цэгцлэхийн чухлыг тодотгосон. Улаанбаатар хотод нийт 276 цэцэрлэг байгаагаас 57 цэцэрлэг нь хамран сургах тойргийн хүүхдүүдээ бүрэн хамруулж чадахааргүй, ачаалал өндөртэй ажилладаг гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцоллоо. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт гэхэд төрийн өмчийн 52 цэцэрлэг байгаагаас 19 нь ачаалал өндөртэй ажилладаг аж. Хан-Уул дүүргийн арав, Сонгинохайрхан дүүргийн есөн цэцэрлэгийн хүчин чадал хамран сургах тойргийн хүүхдийн тоонд хүрэхээргүй ачаалалтай ажиллаж буй юм. Тиймээс эдгээр 57 цэцэрлэгт голчлон анхаарч ажиллаж эхэлжээ. Цэцэрлэгийн өргөтгөл барих, ойролцоох ачаалал багатай цэцэрлэг рүү хүүхдүүдийг шилжүүлэх зэрэг зохицуулалтыг хийж байгаа ч цаашдаа хамран сургах тойргийг шинэчлэн, оновчтой байдлаар тогтоох, цэцэрлэгүүдийг нэмж барих зэрэг дорвитой ажлуудыг өрнүүлэхээр зорьж буй юм.
Хэлэлцүүлэгт оролцсон эцэг эхчүүдийн зүгээс хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, цэцэрлэгт хүүхдээ өгч чадаагүйгээс ажил, орлогогүй гэртээ сууж буй эцэг эхчүүдэд дэмжлэг үзүүлэх, Боловсролын сайдын тушаалаар баталсан цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс бэлтгүүлэх сургалтын болон ариун цэврийн хэрэгслийн жагсаалтыг эргэн харах, хүүхдийн бодит хэрэглээнээс хэтийдсэн стандарт тогтоож байгааг болиулах, хүүхдийн хүнс, хоол, ариун цэврийн хэрэглэлийн чанарт анхаарах зэрэг саналыг хэлж байлаа.
| “Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж-өнөөгийн байдал асуудал шийдэл” хэлэлцүүлэг боллоо |
|
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |