Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Ганзориг Цэргийн гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн үйл ажиллагаатай энэ сарын 01-ний өдөр танилцлаа.
ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзоригийг Хүндэт харуул хүндэтгэн угтаж, үүний дараа тус ангийн захирагч хурандаа Ж.Мөнхбаяр танилцуулга хийлээ.
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч хурандаа Ж.Мөнхбаяр танилцуулгадаа ангийн түүх, дайчин замнал, өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг онцолж, ЗХЖШ-ын дарга, удирдлагад уламжлах саналын талаар илтгэв.
Мөн энэ үеэр ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг Ангийн штаб, Соёлын төв, Дайчин алдрын танхим, Цайны газар, Цэргийн гал тогоо, Харуулын хотхон, байр, Цэргийн цагдаагийн рот, Хүндэт харуулын тусгай ротын болон Харуул, үйлчилгээний ротын Цэргийн байр, Соёл, амралтын өрөө, Ахуйн үйлчилгээний өрөө, Эмнэлгийн байр зэрэг байр, объектуудаар явж, тус ангийн өнөөгийн байдалтай биечлэн танилцлаа.
Үүний дараа ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг тус ангийн байнгын бие бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хаагчидтай тус тусад нь уулзаж, Зэвсэгт хүчинд өрнөж буй үйл явдал, ололт амжилт, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулт өгсний зэрэгцээ санал сэтгэгдлийг нь сонсох, цаашид зарим асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцсон юм.
Сонирхуулахад, Цэргийн зөвлөлийн 1924 оны арвандүгээр сарын 3-ны өдрийн 12 дугаар тушаалаар Цэргийн Явдлын Яамны шууд харьяанд "Улаанбаатар хотын комендат'-ыг байгуулснаар тус ангийн түүх эхэлсэн. Одоогоор Улаанбаатар хотын комендант нь нийслэлийн долоон дүүрэгт, 14 маршрутаар, 60 гаруй км.кв талбайд цэргийн хүрээнд ёс журам сахиулах үүргийг гүйцэтгэж байна,
Монгол ардын хувьсгалын 30 жилийн ойн баяраар манай улсад гадаадын арав гаруй орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нар хүндэт зочноор уригдан үндэсний баяр, наадамд оролцсоноор Хүндэт харуул үүрэг гүйцэтгэх эх суурь тавигдсан юм. Улмаар 1955 оны арванхоёр дугаар сарын 27-ны өдөр БНАГУ-ын Төрийн зөвлөлийн дарга Отто Гортвалдийг хүлээн авснаас хойших бүхий л хугацаанд тус ангийн бие бүрэлдэхүүн Хүндэт харуулын үүргийг амжилттай гүйцэтгэсээр байна. Өдгөө тус ангийн бие бүрэлдэхүүн төрийн болон цэргийн 5000 гаруй ёслолын ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн амжилтыг үзүүлжээ.
Мөн өнгөрсөн хугацаанд Зэвсэгт хүчний Тэргүүний ангийн болзлыг есөн удаа ханган биелүүлж, улс, хот, дүүрэг, Зэвсэгт хүчний аварга шалгаруулах спорт, соёл урлагийн олон арван уралдаан, тэмцээнд тэрлүүлсний зэрэгцээ шагналт байрт цөөнгүй удаа шалгарсан амжилтыг үзүүлсэн юм.
Тус ангийн амжилт ололтыг манай улсын төр, засгаас өндрөөр үнэлж, БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1974 оны 324 дүгээр зарлигаар Байлдааны гавьяаны одон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 162 дугаар зарлигаар Цэргийн гавьяаны одонг тус тус хүртээсэн бөгөөд Засгийн газрын 2005 оны 230 дугаар тогтоолоор Монгол Улсын төр, цэргийн нэрт зүтгэлтэн хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит болгосон нь монгол түмний бахархал, бахдалыг ямагт төрүүлдэг юм.
| Дэслэгч генерал Д.Ганзориг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцав |
|
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |