Сураггүй болсон Украин Улс дахь Беларусийн цагаачдын байгууллагын тэргүүн Виталий Шишовын цогцсыг Киев хотын цэцэрлэгт хүрээлэнгээс олжээ.
Тодруулбал, өнгөрсөн даваа гарагт Беларусийн цагаачдын байгууллагын тэргүүн 26 настай Виталий Шишов гэрээсээ гүйхээр гараад сураггүй болсон талаар хамтрагчид нь цагдаагийн газарт мэдээлжээ. Холбогдох байгууллагад мэдэгдсэнээс нэг хоногийн дараа түүний цогцсыг Киев хотын цэцэрлэгт хүрээлэнгээс олсон аж. Цогцсыг анх харахад нүүр нь шархдаж, хамар нь хугарч, өвдөг хэсэгтээ шалбарсан байсан тухай түүний хамтран ажиллагч Олег Овчинников мэдээлсэн байна. Харин энэ талаар Украины Үндэсний цагдаагийн газрын дарга Игор Клименко “Гаднын халдлагад өртсөн эсэхийг нь тогтооход эрт байна” гэх албан мэдээ хүргүүлжээ. Игор Клименко уг хэргийг амиа егүүтгэсэн байж болзошгүй гэж үзэж байгаа гэнэ. Харин албан бус эх сурвалжийн мэдээлснээр “Виталий Шишовыг гүйхээр гарахад нь үл таних хүмүүс дагаж байсан” тухай мэдээлэл Беларусийн цагаачдын байгууллагад очсон аж.
Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын Хүний эрхийн салбар хороо Украины Засгийн газарт Беларусийн цагаачдын байгууллагын тэргүүн Виталий Шишовын амийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж, буруутай этгээдийг олж тогтоохыг уриалсан байна.
Эх сурвалж: Reuters

| Украин дахь Беларусийн цагаачдын тэргүүнийг цэцэрлэгт хүрээлэнд дүүжилж, амийг нь хөнөөжээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |