• Өнөөдөр 2026-03-20

Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов

     Пауэрлифтингийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Содномдоржийн Мөнхзулын нэрэмжит Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд болж байна. Тус 11 дэх удаагийн классик пауэрлифтингийн УАШТ-ий эхний өдөр өсвөр үе, залуучууд, “Мастер-2”,”Мастер-3” ангилалд нийт 130 тамирчин өрсөлдөж байгаа юм.

    Өнөөдөр тэмцээний “Мастер-2” ангиллын 93 кг-ын жинд “Сүлдэр” фитнес клубийн тамирчин Х.Баттөмөр суултын төрөлд 262.5 кг-ыг өргөснөөр “Мастер-2” ангиллын Монгол Улсын тус жингийн дээд амжилтыг шинэчиллээ. Х.Баттөмөр нь ДАШТ-ий хошой аварга, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медальтай, УАШТ-д 13 удаа түрүүлсэн тамирчин юм.


 

 


Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188