• Өнөөдөр 2026-03-20

М. Оюун-Эрдэнэ “Мастер” +60 насны 50 км-ийн зайд дэлхийн рекорд тогтоолоо

    Энэтхэгийн Дели хотод хэт холын марафон гүйлтийн 2026 оны ДАШТ үргэлжилж байна. Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны “Мастер” ангиллын шигшээ багийн тамирчин, ОУХМ М. Оюун-Эрдэнэ ДАШТ-ний “Мастер” ангиллын -+60 насны 50 км-ийн зайд 4 цаг 8 минут 43 секунд цагийн амжилтаар тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртжээ.

   Тэрбээр +60 насны ангилалд дэлхийн дээд амжилтыг шинэчэн тогтоолоо. Энэ зай, насны ангилалын дээд амжилтыг 2015 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Кейп Таун хотод болсон ДАШТ-ний үеэр АНУ-ын тамирчин Нэнси Уилл 4 цаг 12 минут 55 секундээр тогтоож байжээ. Дэлхийн шинэ дээд амжилтын эзэн Монгол Улсын тамирчин, ОУХМ М. Оюун-Эрдэнийн тэсвэр тэвчээрийг олон улсын баг тамирчид бахархан баярлаж хүлээж авсан байна.


 

 


М. Оюун-Эрдэнэ “Мастер” +60 насны 50 км-ийн зайд дэлхийн рекорд тогтоолоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188