Олон улсн жүдо бөхийн холбоо “IJF”-ийн дэлхийн чансааны оноо олгох олон улсын цуврал “Тбилис-2026 Гранд слам” тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тус “Их дуулга” тэмцээн гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Гүрж Улсын Тбилис хотод болох юм. Энэ удаагийн “Их дуулга”-д дэлхийн 51 орны эрэгтэй 238, эмэгтэй 154, нийт 392 тамирчин өрсөлдөнө.

Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Б.Сүхбат, Н.Мэндсайхан, 66 кг-д ДАШТ-й хүрэл медальт, ОУХМ К.Ёолк, Ө.Жанцандорж, 73 кг-д олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн аварга МУГТ Ц.Цогтбаатар нар барилдана. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд А.Мишээл, 57 кг-д өсвөрийн дэлхийн аварга, М.Цэндбазар, 63 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Л.Энхрийлэн
-78 кг-д Ж.Урангоо нар хүч сорино.
ЭРЭГТЭЙ 60 КГ-Д Б.СҮХБАТ, Н.МЭНДСАЙХАН
.jpg)
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Н.Мэндсайхан, Францын Richard VERGNES –тэй таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Израиль, Тажикстаны бөхчүүдийн хэн ялсантай барилдана. Харин энэ жингийн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Б.Сүхбат, Польшийн Ksawery IGNASIAK-тай таарсан. Түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Украин, Израилийн тамирчдын хэн ялсантай барилдана.
ЭРЭГТЭЙ 66 КГ-Д К.ЁОЛК, Ө.ЖАНЦАНДОРЖ
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт К.Ёолк гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Гүржийн Tornike MAZIASHVILI-тай таарлаа. Хэрэв түүнийг буулган авч чадвал гуравдугаар тойрогт Румын, Финландын тамирчдын хэн ялсантай барилдах юм. Ө.Жанцандорж “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Тажикстаны Iskandar MAHMADKHOJAZODA-тай таарсан. Түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Италийн Matteo PIRAS-тай барилдана.
ЭРЭГТЭЙ 73 КГ-Д Ц.ЦОГБААТАР
.jpg)
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн “С” хэсгийн нэгдүгээр дэлхийн аварга МУГТ Ц.Цогтбаатар, Грекийн Nikolaos GKINIS-тэй таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Болгарын Victor SKERLEV –тэй барилдах юм. Гуравдугаар тойрогт олимп, дэлхийн аварга Азербайжаны Hidayat HEYDAROV, Белгийн Zelemkhan BATCHAEV нарын хэн ялсантай барилдах магадлал өндөр байна.
ЭМЭГТЭЙ 48 КГ-Д А.МИШЭЭЛ
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт А.Мишээл, Азербайжаны Konul ALIYEVA-тай барилдана. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт амаргүй өрсөлдөгч болох Чилийн Mary Dee VARGAS LEY-тэй барилдах юм.
ЭМЭГТЭЙ 57 КГ-Д М.ЦЭНДБАЗАР
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойргийн барилдаанд өсвөрийн дэлхийн аварга, М. Цэндбазар, Узбекистаны Raykhona MAMATOVA-тай таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Бразилын Shirlen NASCIMENTO-той барилдана.
ЭМЭГТЭЙ 63 КГ-Д Л.ЭНХРИЙЛЭН

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн “В” хэсгийг ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Л.Энхрийлэн тэргүүлэн барилдана. Тэрбээр нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Гүрж, Узбекистаны тамирчдын хэн ялсантай барилдана. Хэрэв ялалт авч чадвал гуравдугаар тойрогт Франц, Польшийн тамирчдын хэн ялсантай барилдах юм.
ЭМЭГТЭЙ -78 КГ-Д Ж.УРАНГОО
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жингийн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Ж.Урангоо, Ливаны Aqulina CHAYEB-тай таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Францын алдарт тамирчин Audrey TCHEUMEO-той барилдана.
| “ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ |
|
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |