Хэдэн бор цэргээ “хал үзэж, хашир суу” гэх нэрээр зодож, модон жорлонд бие засах дадал, хүйтэн танхимд бэлтгэл хийх тэвчээртэй болгох гэж хүчээр үздэг дарга нарын дэглэлт арай хэтэрлээ. Тэдний энэ их яргалал, зодуурыг тэсэхээ байсан, өдөржин гадаа зогсоодгийн хар балгаар арай хийж олж ирсэн хэдэн цэрэг нь амиа хорлож, дарга, цэрэг гэж тоолгүй хөнөөчихдөг, яасан нь тодорхойгүй орондоо цогцос болчихдог асуудалд углуургатай хандаж, бүрэн анхаарах цаг хэдийнэ болжээ, Г.Сайханбаяр сайд аа. Үүгээр зогсохгүй адуунд явсан байлдагч моринд чирэгдэж, хадлан бэлтгэхээр явсан байлдагч осолдож, амиа алдсан гээд хар ажил хийлгэхээр хуваарласан цэргүүд чинь хүртэл амиа алддаг асуудал бий. Армидаа одоохон өөрчлөлт оруулж, шинэчлэлт хий. Тэгээд цэргийг хүн гэдэг нүдээр харж, тэдний сурч, боловсрох эрхийг нь хангаж, ядахдаа цэргийн боловсролыг нь зөв олгомоор байна. Гадаад хэл, техник, технологийн боловсролд нь анхаардаггүй юм аа гэхэд ядаж жолооны сургалтад хамруулж, амьдралтай хандмаар байна. Өөрөөр хэлбэл, орчин цагт нийцсэн сургуулилалтаар хэдэн цэргээ хүмүүжүүлмээр байна. Өнгөрсөн зууны армийн дэг, жаягаар өнөөгийн залуусыг сургаж, дэглэх боломжгүй болсон гэдгийг хэчнээн цэргийн амиар ойлгох юм бэ. Дээрх өчнөөн жишээ хангалттай биш гэж үү. Энэ байдлыг засаж, сайжруулахгүй л бол хүүгээ цэрэгт явуулах хүнгүй болно. Сүүлдээ “Хүүгээ цэрэгт бүү явуул” гэх уриалга хүртэл гарч байгаа нь зүгээр ч нэг уриалга биш. Цэргийн армид үзүүлж буй маш том анхааруулга болж байна.
(1).jpg)
Хэдхэн хоногийн өмнө 326 дугаар ангийн цэрэг амиа алдсан асуудалд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдээлэл өгөхдөө “Цэрэгт ямар ч дэглэлт байхгүй. Цэргүүд эрүүл, аюулгүй орчинд эрх дураараа байгаа” гэж улаан цайм худлаа ярьж байгаагаасаа ичих хэрэгтэй. Гэтэл үнэндээ төгсөх ангийн оюутныг цэрэгт татчихаад аав, ээжид нь цогцсыг нь ч бүтнээр нь өгч чадахгүй, задлан хийчихсэн, камерийн бичлэгийг нь ч үзүүлж чадахгүй тас нуучихсан байгаадаа хүртэл хариуцлага хүлээх ёстой. Цэргүүдийн нэгнийгээ хөнөөдөг, амиа хорлодог асуудал ердөө л дарга нарын дарамт, зодуур, яргалал, тамлал, сэтгэл санааны хүчирхийлэлээс үүдэлтэй байдгийг өмнөх олон жишээ харуулдаг. Дарга нар нь цэргүүдийнхээ хоолноос хүртэл хумсалдаг, мөнгийг нь хувьдаа завшиж, хоолыг нь зардаг, цэргүүдээ архины мөнгө өг, архи олж ир гэж дарамталдаг асуудал байдгаас хамаг хэрэг үүсдэг шүү дээ. Гэтэл салбарын сайд нь “Та нар цэргийн амьдрал мэдэхгүй байна” гээд уурлаж байхынхаа оронд армийн хэдэн дарга нарын дунд хяналт шалгалт хийж, дарамтлагч, яргалагч нарыг даруй явуулж, сэтгэл зүй, ёс зүйг нь засаж, сайжруулах хэрэгтэй байна.
| БОРЧУУДЫН ХҮҮХДИЙГ ЦЭРЭГТ ТАТЧИХААД БООЛ ШИГ ЗАРЖ, ЦОГЦОС БОЛГОДОГ ХАРГИСЛАЛАА ЗОГСОО, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙХЭЭН |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |