Өнөөдөр ч манай Ө.Дүүрэнбаяр юм дуулгана даа. Түүний мэдрэмж, хурд, ухаан, мэх гээд бас л ганган шүү дээ. Дэлхийн их цэнгэл олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй 43 тамирчнаас өнөөдрийн байдлаар жүдо бөхийн төрөлд хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртээд байгаа. Монголын жүдоч нарын хүртсэн медалийн өнгийг өөрчилж, төрийн дууллаа тив дэлхийд эгшиглүүлэх сүүлчийн найдвар бол яах аргагүй +100 кг-ын жинд зодоглох Өлзийбаярын Дүүрэнбаяр билээ. Монгол Улсын Гавьяат тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр нь үе дамжсан бөхийн удамтай. Түүний аав нь Архангай аймгийн Баян-Улаан сумын харьяат улсын заан Дашийн Лувсангийн хүү улсын начин Өлзийбаяр гэдгийг бөх сонирхогчид андахгүй.

Харин Лувсан гуай "тавхай" нэрээрээ олноо алдаршсан домогт бөх бөгөөд Л.Энхбаяр, Л.Өлзийбаяр, Л.Батбаяр гэсэн гурван хүүтэй. Л.Өлзийбаярын ах нь гавьяат тамирчин, улсын начин Л.Энхбаяр билээ. Харин Л.Батбаяр мөн л сайн барилддаг бөх байсан гэдэг. Л.Энхбаяр чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальтай. Тэрбээр 1990 оны цагаан морин жилийн наадмаар Архангай аймгийн харьяат Гочоосүрэн заанаар начин цолны болзол хангажээ.
Тэгвэл Түүний аав Л.Өлзийбаяр 1996 оны баяр наадамд тав давж улсын начин цол хүртэж байсан юм. Зөвхөн аавын удам гэлтгүй Ө.Дүүрэнбаярын ээж Бурмаа мөн л цуутай бөхийн үр удам. Ээж нь улсын заан Рэгжийбуугийн Даваанямын төрсөн дүү билээ. Мөн түүний ээжийн талд Харүмафүжи Д.Бямбадорж, улсын заан Д.Лхагвадорж, улсын гарьд Н.Ганбаатар гээд бөх бий. Ингээд бодохоор аргагүй бөхийн удамтай энэ хүү их спортод ийм амжилт гаргах нь дамжиггүй юм аа. Харин энэ удаад Токиогийн тэнгэрт Төрийн дууллаа эгшиглүүлж, монголын ард түмний магнайг тэнийлгэж, огшоох болтугай гэж ерөөе. Хурай, хурай, хурай.
.jpg)
Монгол Улсын Гавьяат Тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр нь 1994 оны нэгдүгээр сарын 31-нд төрсөн, 27 настай. Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин. “Токио-2020” зуны олимпын наадмын монголын багийн тугчаар сонгогдсон билээ. Тэрбээр, олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/гаргасан дэлхийн чансаанд 2376 оноотой жиндээ 25-р байрт жагсаж байна.

МУГТ Ө.Дүүрэнбаяр нь 2018 оны Азарбайжаны Баку хотод зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Залуучуудын дэлхийн аваргын алт, мөнгө, Цэргийн дэлхийн аварга, 2014, 2018 оны азийн наадмын мөнгө, 2018 оны азийн аваргын хүрэл, 2010, 2013, 2013 оны өсвөрийн азийн аваргын алт, 2014 оны өсвөрийн азийн аваргын хүрэл, 2012 оны БНСУ Жежүгийн дэлхийн цомын хүрэл, 2013 оны Улаанбаатар гран при хүрэл, 2014 оны БНХАУ Чиндао гран при мөнгө, 2015 оны Улаанбаатар гран при хүрэл, 2016 оны Улаанбаатар гран при мөнгө, 2016 оны БНХАУ Чиндао гран при хүрэл, 2017 оны БНХАУ Хөх хот гран при мөнгө, 2018 оны БНХАУ Хөх хот гран при мөнгө, 2017 оны Франц Парис гранд слам хүрэл, БНГУ Дюссельдорфийн гранд слам хүрэл медаль хүртэж байсан.
Мөн жүдо бөхийн насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн.
| “Токио 2020”: “Тавхай” Лувсан зааны ач хүү Ө.ДҮҮРЭНБАЯР |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |