Саудын Арабын Хаант Улсын ханхүү, төрийн сайд Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын урилгаар Монгол Улсад энэ сарын 4-7-ны хооронд албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд, ханхүү Турки бин бин Мухаммад бин Фахд Аль-Сауд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар зэрэг албаны хүнтэй уулзана. Талууд хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэг, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээ хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцох юм. Тэгвэл Саудын Арабын Хаант Улсын ханхүүгийн албан ёсны айлчлалтай холбоотойгоор ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд гэж хэн болохыг уншигч танд танилцуулж байна.
Саудын Арабын ханхүү Турки 1979 оны аравдугаар сарын 7-нд тус улсын Эр-Рияд хотод төржээ. Тэрбээр Салман хааны ах Фахдын ач хүү бөгөөд аав нь Саудын Арабын зүүн мужийн захирагч Мохаммед бин Фахд. Ханхүү Турки бага насаа өвөө Фахд хаан, хунтайж Найеф бин Абдулизиз нарын хамт өнгөрөөсөн бөгөөд Саудын Арабын Арамко сургуульд бага, дунд боловсрол эзэмшжээ. Улмаар 2002 онд Файсал хааны нэрэмжит их сургуулийг хуулийн чиглэлээр дүүргэсэн байна.

Өдгөө ханхүү Турки Саудын Арабын Засгийн газрын гишүүн, төрийн сайдаар ажиллаж бөгөөд үүнийхээз зэрэгцээ хунтайж Мохаммедийн нэрэмжит их сургуулийн Удирдах зөвлөлийн дэд дарга, Мохаммед бин Фахдын хүмүүнлэгийн хөгжлийн сангийн гүйцэтгэх хороог тэргүүлдэг аж.
Мөн ханхүү Турки төрийн эрхийг барихаас гадна маш чадварлаг бизнесмен гэнэ. Тухайлбал, ханхүү Турки “TAALEM” нэртэй боловсролын үйлчилгээний компанийг удирдахын зэрэгцээ 1968 онд байгуулагдсан Даммам хотод төвтэй хийн хоолой болон түүнтэй холбогдох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, борлуулдаг “Амиантит” компанийн дэд даргаар ажилладаг. Зөвхөн “Амиантит” компани нь гэхэд олон оронд хоолойн системийн үйлдвэрлэлийн 30 үйлдвэр, зургаан технологийн компани, дөрвөн материал нийлүүлэгч, ханган нийлүүлэлт, инженерийн найман охин компаниас бүрддэг том компани юм байна.
Саудын Арабын Засгийн газрын гишүүн, төрийн сайд Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд Монгол Улсад дөрөв хоногийн хугацаатай албан ёсны айлчлал хийнэ.
| МОНГОЛД АЙЛЧИЛЖ БАЙГАА САУДЫН АРАБЫН ХАНХҮҮ ТУРКИ ГЭЖ ХЭН БЭ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |