Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хэт халалтын гамшиг дэлхий даяар 2020 онд эхэлсэн гэж үзэж байгаа. Хэт халалт Арктикийн Сибирийн Верхоянск хотод цельсийн 38 хэм хүрснээс эхэлсэн гэх бөгөөд Сибирьд удаан хугацааны турш үргэлжилсэн халууны давлагааг “Хүн төрөлхтний бий болгосон уур амьсгалын өөрчлөлтийн аюул. Энэ бол хүмүүсийн буруу” гэж олон улсын эрдэмтдийн баг шинжилгээгээ хийж, мэдэгдээд байв. Тэгвэл АНУ-ын Үндэсний цаг уурын албаны шинэ мэдээллээр дэлхий даяар хэт халалт, үер усны гамшиг болж байгаа нь галт уулууд сэрж байгаатай холбоотой байж болзошгүй гэнэ.

Сибирьд 2020 онд хэт халснаас хойш хэсэг хугацаанд энэ төрлийн гамшиг мэдэгдээгүй гэнэ. Гэтэл өнгөрсөн зургадугаар сард Сибирьд дахин 37.7 хэм хүрч, хэт халж эхэлсэн байна. Тэгвэл АНУ-ын Үндэсний цаг уурын албаны шинэ судалгаагаар хэт халалт дахин эхэлсэн нь Тонгагийн галт уулын дэлбэрэлттэй холбоотой гэнэ. Тухайлбал, Номхон далайн өмнөд хэсэгт орших Тонгагийн арлуудын Хунга-Тонга-Хунга-Хаапай гэх галт уул дэлбэрсэн явдал 2022 оны нэгдүгээр сард болсон. Харин дэлбэрэлтээс үүдэлтэй асар их дулааны энерги, уур ялгарсан нь хэт халалтын эхлэл болоод байгаа аж.
.png)
Мөн АНУ-ын Үндэсний цаг уурын албаны судалгаатай холбоотойгоор тус улсын сенатч Эрик Соренсен “Хүмүүс байгалийн гамшиг, үзэгдлийн бурууг байгальд нь өгөөд байж болохгүй” хэмээн мэдэгдэл хийжээ. Түүний тайлбарласнаар сүүлийн жилүүдэд дэлхий даяар нүүрсний хэрэглээ хэд дахин нэмэгдсэн нь дэлхийн дулааралд маш том нөлөө үзүүлсэн гэнэ.
.png)
Сүүлийн хэдэн сарын турш дэлхийн орнуудад хэт халж, үер усны гамшиг тохиож байгаа нь олон зуун жил унтсан галт уулууд сэрж байгаатай холбоотой байж болзошгүйг мэргэжлийн байгууллага, судлаачид тайлбарлаж байна. Тухайлбал, Америк тивийн хэмжээнд хэт халж байгаа нь Аляскийн Крузоф арлын өмнөд хэсэгт орших 800 гаруй жил идэвхгүй байсан Эджкумбе галт уул сэрж байгаатай холбоотой гэнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар Эджкумбе галт уул нь 800-900 жилийн турш идэвхгүй байсан бөгөөд энэ олон жилийн дараа эргэн сэрж байгаа нь тодорхойгүй байгаа аж.

Эджкумбе галт уулаас гадна Шинэ Зеландын далай доорх Таупо, Алеутын арлуудын галт уул эргэн сэргэжээ. Харин идэвхтэй байгаа галт уулаас Японы Сакуражима галт уул он гарснаас хойш дэлбэрсэн. Мөн Хавайн арлуудын Камаеху гэх галт уул сүүлийн 150 жилд таван удаа далайн гүнд дэлбэрсэн бөгөөд сүүлийн дэлбэрэлт нь 2023 онд болсон аж. Энэ зэргээр дэлхий даяар олон жил идэвхгүй байсан галт уулууд сэрж, хэд хэдэн галт уул дэлбэрсэнтэй холбоотойгоор олон улсад хэт халалт, үер усны гамшиг болж байгаа талаар “Yahoo”-гийн “Global news” мэдээлжээ.

Долдугаар сар гарснаас хойш дэлхийн агаарын дундаж температур өсөж, цельсийн 17 хэм давжээ. Гэсэн ч дэлхийн дундаж температур цаашид улам өсөж, энэ сард илүү халж, гамшгийн хэмжээнд хүрч болзошгүйг анхааруулаад байгаа.
.jpg)

.jpg)
| СУДАЛГАА: ДЭЛХИЙ ДАЯАР ХЭТ ХАЛАЛТ, ҮЕР УСНЫ ГАМШИГ НҮҮРЛЭЖ БАЙГАА НЬ ГАЛТ УУЛУУД СЭРЖ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |