ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Краснов БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Монголд барууны нөлөөлөл ихсэж байгаа тухай онцолж, энэ тал дээр ОХУ, БНХАУ хамтран ажиллах ёстой талаар ярьсан нь монголчуудын бүү хэл, дэлхийн анхаарлыг татаад байна. Тэгвэл “барууны нөлөөллөөс гарах” баримт бичиг боловсруулж, Монголын прокурорын байгууллага руу илгээгээд байгаа гэх ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Краснов гэж яг хэн болохыг уншигч танд танилцуулъя.
ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын албан мэдээнээс үзвэл Ерөнхий прокурор Игорь Краснов БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хоёр өдрийн айлчлал хийжээ. Улмаар айлчлалынхаа үеэр БНХАУ-ын Олон нийтийн аюулгүй байдлын сайд Ван Сяохон, Хятадын коммунист намын Хууль, бодлого зохицуулалтын асуудал хариуцсан улс төрийн товчооны гишүүн Чэнь Вэньчин тэргүүтэй хүмүүстэй уулзахдаа Монголд барууны нөлөөл ихсэж байгаа талаар ярьсан аж.

Тухайлбал, “South China Morning Post” сонины мэдээлснээр ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Краснов БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Олон нийтийн аюулгүй байдлын сайд Ван Сяохонтой уулзахдаа “Олон улсын хууль сахиулах тогтолцоог тогтворгүй болгохоор НАТО-гийн орнуудаас явуулж буй аюул заналхийллийг эсэргүүцэхийн тулд Бээжин, Москва хоёр хамтран ажиллах ёстой” гэжээ. Хариуд нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Олон нийтийн аюулгүй байдлын сайд Ван Сяохон “Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг бүрэн хэрэгжүүлж, улс төрийн аюулгүй байдлыг хамгаалах, үндэстэн дамнасан гэмт хэрэг, эрүүгийн шүүхийн туслалцаа зэрэг бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны хамтын ажиллагаагаа бэхжүүлэн шинэ эринийг эхлүүлэхэд Бээжин бэлэн байна” хэмээн мэдэгдсэн талаар “China Daily” сайт мэдээлсэн байна.
ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Краснов ХКН-ын Хууль, бодлого зохицуулалтын асуудал хариуцсан улс төрийн товчооны гишүүн Чэнь Вэньчинтэй уулзахдаа “БНХАУ, ОХУ-ын хөрш Монгол Улсад барууны орнуудын нөлөөлөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор Монголын талын оролцоотой ОХУ, БНХАУ-ын яриа, хэлэлцээг эрчимжүүлэх асуудлаар та ОХУ-ын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Н.Патрушевтэй ярилцах шаардлагатай” хэмээсэн талаар “Xinhua” агентлаг мэдэгдсэн. Харин ОХУ-ын Ерөнхий прокурорын газраас гаргасан мэдэгдэлд “Олон улсын хууль сахиулах хамтын ажиллагааг тогтворгүй болгож, олон улсын эрүүгийн мөрдөн байцаах, шилжүүлэн өгөх, харилцах эрх зүйн туслалцаа үзүүлэх байгууллагуудыг дарж, сулруулахын тулд НАТО-гийн орнууд бүх хүчин чадлаараа ажиллана байна” гэсэн байна.

ОХУ-ын Ерөнхий прокурор, дэслэгч генерал Игорь Краснов 1975 онд ЗХУ-ын Архангельск хотод төржээ. Бага насандаа Ленин комсомолын гишүүн байсан бөгөөд Помор их сургуулийн хуулийн факультетийг төгссөнийхөө дараа буюу 1997 оноос төрөлх Архангельск хотдоо дүүргийн мөрдөн байцаагчаар ажиллаж эхэлсэн байна. Улмаар Игорь Краснов 2007 оноос ОХУ-ын Ерөнхий прокурорын газарт мөрдөн байцаагч, 2011 оноос ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны онц ноцтой хэрэг хариуцсан ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад 2016 онд Мөрдөн байцаах хорооныхоо орлогч даргаар томилогджээ. Харин 2020 нэгдүгээр сарын 20-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны зөвлөлд Игорь Красновыг Ерөнхий прокуророор батлах санал гаргаснаар одоогийн албан тушаалдаа томилогдсон байна. Гаднын эх сурвалжуудын мэдээлснээр ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Краснов нь Ерөнхийлөгч Владимир Путины хүн бөгөөд Украин дахь цэргийн ажиллагаа эхэлснээс хойш АНУ-аас хар жагсаалтад орсон 13 хүний нэг аж.

| МОНГОЛЫГ ХОЁР ТАЛААС НЬ “ХАВЧЪЯ” ГЭЖ БНХАУ-Д ЯРЬСАН ОХУ-ЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ИГОРЬ КРАСНОВ ГЭЖ ХЭН БЭ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |