Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хэт халалтын гамшиг одоогоос гурван жилийн өмнө буюу 2020 онд Сибирьд эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Тухайн үед Арктикийн Сибирийн Верхоянск хотод цельсийн 38 хэм хүрсэн бөгөөд тус газар удаан хугацаанд үргэлжилсэн халууны давлагааг “Хүн төрөлхтний бий болгосон уур амьсгалын өөрчлөлтийн аюул. Энэ бол хүмүүсийн буруу” гэж олон улсын эрдэмтдийн баг шинжилгээгээ хийж, мэдэгдээд байв. Тэгвэл 2020 онд шуурч байсан Сибирьд өнгөрсөн зургадугаар сард дахин 37.7 хэм хүрч, хэт халжээ. Үүнийгээ даган Уралын нуруу орчмоор хэт халалтаас үүдэлтэй түймэр гарч байсан бөгөөд хэт халалт дэлхийн бусад оронд ч маш тод ажиглагдсан нь БНХАУ, Япон, Узбекистан, Казахстан зэрэг оронд цельсийн 45 хэм хүртэл халж, түүхэн дээд дулаанаар бүртгэгдээд байлаа.
Харин долдугаар сар гарснаас хойш дэлхий нийтээрээ, хүн төрөлхтөн бүгд хэт халалтыг анхаарч эхлэв. Энэ сар гарснаас хойш дэлхийн агаарын дундаж температур өсөж, цельсийн 17 хэм давсан нь дэлхийн түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт болж байгаа бөгөөд эрдэмтэн, судлаачид ирэх наймдугаар сард бүр ч илүү халж, гамшгийн хэмжээнд хүрч болзошгүйг анхааруулж байна.


Өнгөрсөн зургадугаар сарын 20-нд БНСУ-ын төв нутгаар хэт халалт үргэлжилсэн. Нийслэл Сөүл хот болон ойролцоох бүс нутагт 10 гаруй хоногийн турш 35 хэм, түүнээс дээш халж байв. Нутгийн эрх баригчид, удирдлагуудын зүгээс яаралтай шийдвэр, арга хэмжээ авч, гудамж, талбайд сэрүүцүүлэгч, нарны хамгаалалт зэрэг төхөөрөмж суулгаж байсан ч ердөө ганц сарын дотор 104 хүн хэт халсны улмаас эмнэлэгт хүргэгдэж, зарим нь яаралтай тусламж авч байлаа.

Тэгвэл ердөө дөрвөн өдрийн өмнө Грек даяар хэт халалт үүсэж, гамшгийг хэмжээнд хүрээд байна. Тухайлбал, Грекийн нийслэл Афин хотод өдрийн хамгийн халуун цагт цельсийн 40 хэм хүрч байгаа аж. Эрх баригчдын зүгээс иргэдийг өдөрт дор хаяж хоёр литр ус ууж, эсрэгээрээ шингэн гадагшлуулдаг кофе, согтууруулах ундаа зэргийг хэрэглэхгүй байхыг зөвлөжээ. Харин орон нутгийн хэмжээнд хэт халалтаас үүдэлтэй ой, хээрийн олон түймэр гарчээ. Грект болж буй үйл явдалтай холбоотойгоор гаргасан гаднын сайтын мэдээлэлд “Дэлхийд сүүлчийн 10 хоногийн дотор хэт халалтаас үүсэлтэй 200 орчим байгалийн гамшигт үзэгдэл бүртгэгдсэн” тухай онцолсон байна. Одоогоор Европын холбоо, Их Британиас Грек рүү тусламжийн бараа, бүтээгдэхүүн, гал унтраах нисдэг тэргүүд илгээгээд байгаа аж.
Дэлхийг “бүчсэн” хэт халалт Америкийг ч тойрсонгүй. АНУ-ын баруун өмнөд хэсгээр үргэлжилж байгаа бөгөөд Флоридагаас Техас, Калифорни, Вашингтон хүртэлх 113 сая гаруй хүн хэт халалтад өртөөд байгаа аж. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор муж улсууд агааржуулагчийн хэрэглээгээ нэмэгдүүлсэн байна. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс цаг тухай бүрд иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байгаа ч хэт халалт бизнест ч нөлөө үзүүлж байгааг шинжээчид хэлж байна. Одоогоор АНУ-ын тодорхой хэдэн бүсэд агааржуулагчийн үнэ мэдэгдэхүйц өссөн гэнэ.

Харин БНХАУ-д өнгөрсөн өдөр 52.2 хэмд хүрч халсан. Тус улсад цельсийн 52.2 хэм хүрсэн нь түүхэн дэх хамгийн дээд тохиолдол бөгөөд нийслэл Бээжин хот болон зэргэлдээх хотуудад тогтмол 40 хэмээс дээш халж байгаа аж. Хэт халалт БНХАУ даяар дахин долоо хоног гаруй хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд эрх баригчид иргэдийг онцгой шаардлагагүй бол өдрийн хамгийн халуун цагаар гэрээсээ гарахгүй байхыг зөвлөөд байна.
.png)
Дэлхий даяар хэт халалт үүсэж, зарим оронд халснаас үүдэлтэй их хэмжээний түймэр гарч байгаатай холбоотойгоор АНУ, БНХАУ-ын албан төлөөлөгчид цаг уурын асуудлаарх хамтарсан хэлэлцээ эхлүүлээд гурав дахь өдрөө болж байна. Хоёр талаас тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа ч эх сурвалжийн явуулсан мэдээллээр газрын тос, байгалийн хий, нүүрс шатааж, хүлэмжийн хий ялгаруулдгаараа дэлхийд дээгүүрт жагсдаг хоёр орон хэрэглээгээ багасгаж, хэт халж байгаа орнууд руу нэн даруй тусламж илгээхээр ярилцаж байгаа гэнэ.

| ТОЙМ: Хэт халалтын гамшиг буюу Арктик, Антарктид хайлж, дэлхий шатах нь |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |