Хөлсний цэргийн “Вагнер” бүлэг Украины дайны фронтоос цэргээ татаж, ОХУ-ын хэд хэдэн хот руу цэргээ оруулсныг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зэвсэгт бослого хэмээн тодотгосноос 11 өдөр өнгөрчээ. Өнгөрсөн 11 өдрийн хугацаанд “Вагнер” бүлгийн удирдагч Евгений Пригожин “Шударга ёс нэхэж” буйгаа мэдэгдэж, ОХУ-ын Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд тэргүүтэй хүмүүстэй уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч ОХУ-ын төрийн тэргүүн албан ёсны хариу өгөөгүй. Тэгвэл өдгөө Евгений Пригожин “Вагнер”-ын цэргүүдээ ОХУ-ын чухал холбоотнуудын нэг Беларусь Улсад байршуулж байгаа аж.

“Вагнер” бүлгийн цэргүүд ОХУ-ын Ростовын цэргийн штабт хяналтаа тогтоож, тус улс “Вагнер”-ын үйлдлийг зэвсэгт бослого хэмээн тодорхойлсноос хойш Оросын армийн генерал Сергей Суровикинийг баривчилсан. Тодруулбал, Сирийн дайнд оролцож явсан түүхтэй Сергей Суровикинийг “Вагнер”-ын гаргасан зэвсэгт бослогыг урьдаас мэдэж байсан бөгөөд түүнийгээ мэдээлээгүй гэх үндэслэлээр баривчилсан бөгөөд тус бүлэгтэй ямар холбоо хамааралтайг нь мөрдөн шалгаж байгаа. Мөн Оросын армийн Валерий Герасимов тэргүүтэй хэд хэдэн генерал “Вагнер” зэвсэгт бослогоос хойш олны нүдэнд ил гарахаа больсон. Барууны хэвлэлүүдийн мэдээлж буйгаар нэр бүхий хэдэн генерал сураггүй болоод байгаа юм байна.


Түүнчлэн зэвсэгт бослоготой холбоотойгоор барууны хэвлэлүүдэд “Вагнер”-ын удирдагч Евгений Пригожин ОХУ-д бослого гаргасан үйлдэлдээ АНУ-аас 6.2 тэрбум ам.доллар авах тохироотой байсан талаар мэдээлжээ. Уг мэдээлэл эх сурвалжаар баталгаажаагүй бөгөөд олон улсын байгууллагууд мэдээллийг шалгаж байна. Мөн АНУ-ын Тагнуулын албанаас ч тус мэдээллийг албан ёсоор үгүйсгэжээ. Харин Евгежий Пригожин нь анх ОХУ-ын Засгийн газартай бараа, материал нийлүүлэх, барилга, байгууламж бүтээх ажилд хамтран ажиллаж, хөрөнгөжөөд “Вагнер” бүлгийг байгуулсныг Европын хэвлэлүүд онцолж байна. Мөн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийгийн хэлснээр Евгений Пригожин болон “Вагнер” бүлгийг ОХУ-ын Засгийн газраас санхүүжүүлж байсан гэнэ.

ОХУ-ын хэд хэдэн хотод гарсан зэвсэгт бослогоос хойш Евгений Пригожин “Вагнер”-ын цэргүүдийн хамтаар Беларусьт байршиж байгаа. Ингэхдээ Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкотой Москвагийн асуудлаар хэлэлцээ хийж, эерэг дүнд хүрсэн гэх. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Вагнер”-ын зэвсэгт бослогын үеэр амиа алдсан оросын цэргүүдийн хүндэтгэж хэлсэн үгэндээ “Вагнер”-ын цэргүүдийг өршөөнө” гэдгээ мэдэгдсэн ч Евгений Пригожинийг хэрхэх талаараа үг дуугараагүйг “CNN” тэргүүтэй Европын хэвлэл онцолж бичсэн байна. Хэдий Пригожин Беларусьт Ерөнхийлөгч А.Лукашенкотой хэлэлцээ хийж, Москва руу цэргийн цуваа явуулах тушаалаа зогсоогоод байгаа ч цэргийн хүч нэмэх ажлаа үргэлжлүүлж байгаа аж.

Тухайлбал, Украины холбогдох албаны хэвлэлийн төлөөлөгч Андрей Демченкогийн хэлснээр Беларусьт “Вагнер” бүлгийн 8000 гаруй цэрэг байршиж байгаа бөгөөд ирэх өдрүүдэд дахин хэдэн мянгаар нэмэгдэх төлөвтэй байна. Мөн ОХУ дахь “BBC” агентлагийн сурвалжлагчийн мэдээлснээр “Вагнер” бүлэг ОХУ даяар дайчид элсүүлэх ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд “Вагнер”-ын ОХУ дахь компаниуд татан буугдаагүй байгаа гэнэ. Мөн тус бүлгийн удирдагч Евгений Пригожин саяхан “Telegram” хуудастаа ОХУ-ын Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд тэргүүтэй хүмүүсийн эсрэг “Шударга ёс нэхэж” хийж байгаа гэх зэвсэгт бослогынхоо талаар “Бидэнд таны дэмжлэг урьд өмнөхөөсөө илүү хэрэгтэй байна" хэмээн өөрийнх үйлдлийг дэмжиж байгаа ОХУ-ын иргэдээс тусламж хүсжээ. Үүнтэй холбоотойгоор “Вагнер”-ын ОХУ-ын эсрэг хийж буй зэвсэгт бослого цэргээ татан төвлөрүүлж байгаа Беларусь, Орос, Украины хилээс эхэлж болзошгүй хэмээн үзэж Украины талаас тус хил дээрх цэргийн хүчээ хэд дахин зузаатгаад байгаа юм байна.

Тэгвэл өдгөө олон улсын хэвлэлүүд ОХУ-ын талаас зэвсэгт бослого намжсан гэх мэдээлэл тарааж, Кремлийн сул талыг нуухыг оролдож байгааг онцолж байна.. Түүнчлэн “Вагнер”-ын удирдагч Евгений Пригожин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хариуг хүлээх зуураа цэргийн хүчээ зузаатгаж буй. Харин Ерөнхийлөгч В.Путин ямар нэгэн албан ёсны хариу өгөх нь тодорхойгүй байгаа бөгөөд Батлан хамгаалах сайд Сергей Шойгу саяхан Оросын армийн хүчинд итгэж байгаа тухай мэдэгдэл хийсэн нь хөлсний цэргийн “Вагнер” бүлэг, Оросын армийн дундах мөргөлдөөн газар авч, идэвхжиж болзошгүйг гаднын хэвлэлийн шинжээчид анхааруулж байгаа аж.
| “ВАГНЕР”-ЫН БОСЛОГО ЮУ БОЛОВ: Е.ПРИГОЖИН ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙЖ, В.ПУТИНГ УНАГААХ УУ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |