Евгений Пригожин анх ОХУ-ын Засгийн газартай хоол хүнс нийлүүлэх, барилга, байгууламж барьж, хамтран ажиллах гэрээнүүдээр баяжсан нэгэн. Засгийн газартай хамтран ажиллаж байсныхаа дараагаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хувийн харилцаа тогтоож, улмаар тус улсын армийн хүчийг дэмжих зорилгоор “Вагнер” хөлсний цэргийн бүлэглэлийг байгуулж байжээ.
“Вагнер”-ын бүлэглэл анх 2014 онд Украинд гарч ирэн Крымийг ОХУ-д нэгтгэх дайнд оролцсон байдаг. Түүнээс хойш “Вагнер” бүлэглэл улам хүчирхэгжиж Чечень, Сири, Судан, Мали, Венесуэль, Ливийн дайнд оролцож байсан аж. Албан бус эх сурвалжийн мэдээллээр “Вагнер” бүлэглэл 50 мянга гаруй цэрэгтэй гэнэ.

Евгений Пригожин 1961 онд ОХУ-ын Ленинград буюу одоогоор Санкт-Петербург хотод төржээ. Тэрбээр 20 насандаа буюу 1981 онд хулгай, дээрмийн хэд хэдэн хэрэгт буруутгагдан шоронд хоригдож байсан талаар эх сурвалж мэдээлсэн байдаг аж. Мөн тэрбээр 2018 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хамтран Дональд Трампын кампанит ажлыг зохион байгуулсан бөгөөд АНУ-ын эсрэг мэдээллийн дайн хийж, интернэтийн судалгааны агентлаг, троллуудын ашигласан үй олон худал мэдээлэл түгээсэн 13 ОХУ-ын иргэний нэгээр нэрлэгдэж, АНУ-аас Пригожиний эсрэг хориг арга хэмжээ авч байв.

Харин ОХУ, Украины дайн эхэлснээс хойш Оросын армийн хэд хэдэн цохилт бүтэлгүйтсэний дараа “Вагнер”-ын бүлэглэл Украины дайн талбарт орсон. “Вагнер”-ын бүлэглэлийн ажилласан олон хот Оросын армийн хяналтад шилжээд байсан ч ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн тушаалаар Оросын армийн хүчин “Вагнер”-ын цэргүүд рүү цохилт өгсөн, олон цэрэг хөнөөсөн гэх шалтгаанаар Евгений Пригожин “Вагнер”-ын цэргүүдээ ОХУ руу оруулж, зэвсэгт бослого дэгдээгээд байгаа гэх.

Зүүн Европт дайн эхэлснээс хойш ОХУ-ын цэргүүдэд тусалж, “Оросын армийн тогооч” гэж хочлуулаад байсан Евгений Пригожин сүүлийн хэдэн сар дэлхий дахины анхааралд байсан гол тоглогчдын нэг болсон. Түүний үйлдлийг ОХУ-ын нэр нөлөө бүхий генералууд “Пригожин төрийн эргэлт хийх гэж байна” хэмээн буруушааж байгаа бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч “Зэвсэгт мөргөлдөөн дэгдээсэн хүмүүсийг хатуу шийтгэнэ” гэдгээ мэдэгдээд байгаа. Гэсэн ч Евгений Пригожин “Вагнер”-ын цэргийн хяналтаа тогтоосон Ростов хотод байгаагаа мэдэгдэж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Батлан хамгаалахын сайд, Аюулгүй байдлын албаны дарга тэргүүтэй хүмүүстэй уулзах хүсэлтэй байгаагаа мэдэгдээд байна.

| Зэвсэгт бослого гаргасан “ВАГНЕР” БҮЛЭГЛЭЛИЙН УДИРДАГЧ Е.ПРИГОЖИН ГЭЖ ХЭН БЭ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |