Дэлхийн эдийн засаг, зах зээлийн ноцтой хямралыг зохицуулахад чиглэсэн “Их долоо”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалт энэ долоо хоногт Японы Хирошима хотод болно. Тус дээд хэмжээний уулзалтын зохион байгуулагч Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио “Их долоо”-гийн бүлгийн орнуудаас гадна БНЭУ, БНСУ, Австрали, Бразил, Вьетнам, Индонези, Комор болон Күүкийн арлуудыг зочноор урьсан. “Их долоо”-гийн бүлэг дипломат арга хэмжээний үеэр гарц, шийдэл хайх бол, зочин орнуудын төлөөлөгч БНХАУ-ын аж үйлдвэрийн хүчирхэгжилт, ОХУ-ын түрэмгийллийн талаар санал, байр сууриа илэрхийлж, дээд хэмжээний уулзалтад оролцох гэнэ.
“Их долоо”-гийн бүлгийн төлөөлөгчид өнгөрсөн сард Японы Нагано хотод зохион байгуулсан уулзалтаар БНХАУ-ын Тайванийг чиглэсэн заналхийлэл, ОХУ, Украины дайны эсрэг нэгдмэл фронт бий болгох санал гаргаж дэмжсэн. Тиймээс энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар өмнөх саналаа үргэлжлүүлэх хүлээлттэй байгаа. Тус бүлэг олон улсын дэг журмыг сахин хамгаалах үүрэг хүлээдэг ч олонх гишүүн орон нь Европ тивд байдаг учир ОХУ-ын түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжих нь тэдний нэн тэргүүний зорилго болж байна.

Одоогоор “Их долоо”-гийн бүлэг дэлхийн эдийн засгийн 40 орчим хувийг бүрдүүлж байгаа. Гэвч энэ үзүүлэлт 1970-аад оны дэлхийн ДНБ-ий 80 орчим хувьтай харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа аж. Тиймээс энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч Японы зүгээс “Их долоо”-г дэлхийн өмнөд бүсийн орнуудтай хамтран ажиллаж, эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэнд, бусад хөгжлийн асуудлыг шийдвэрлэхийг хүсэж байгаа юм.
“Их долоо”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад АНУ-ын тал байр суурь эзэлсээр ирсэн. Харин энэ удаагийн уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден оролцох боломжгүй болсон гэх мэдээлэл олон улсын хэвлэлээр гарч байгаа бөгөөд энэ нь АНУ-ын дефолт болох эрсдэлтэй холбоотой гэнэ.
АНУ дефолт болж болзошгүй асуудал яригдаад хэдэн жилийн хугацаа өнгөрч байна. “АНУ ямар ч өрийг дарж чадна. Тэд мөнгө хэвлэж байгаа” гэсэн бодолтой иргэд, тэр дунд албаны хүмүүс байсан нь одоо “амаа барьж” байгаа. Өнгөрсөн долоо хоногт болсон АНУ-ын Конгрессын хуралд тус улсын Сангийн сайд Жанет Йеллен оролцож, АНУ-д дефолт болох эрсдэл тулгараад байгаа талаар мэдэгдсэн. Хэрэв АНУ-ын Конгрессоос 31.4 их наяд ам.доллар байгаа өрийн “тааз” буюу дээд хэмжээг нэн даруй нэмэхгүй бол зургадугаар сарын 1 гэхэд мөнгөгүй болж, дефолт болоход ойрхон байгаа юм байна.

Сүүлийн хэдэн жилийн турш дефолт болох эрсдэлтэй гэж яригдаж байсан ч “аргалж” байсан АНУ бараг дефолт зарлаад байгаа нь “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтад сөргөөр нөлөөлж болзошгүй гэж судлаачид үзжээ. Одоогоор зохион байгуулагч орны хэвлэлийн албанаас АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэсэн албан мэдээлэл гаргаагүйг онцолж байгаа. Жо Байден “Хэрэв АНУ дефолт болбол дэлхий тэр чигтээ өөрчлөгдөнө” гэх мэдэгдэл хийсэн. Харин шинжээчдийн үзэж байгаагаар АНУ-д дефолт болбол зах зээл дэх байр суурийнх нь төлөө олон улсын эдийн засгийн “дайн” үүсэж болзошгүй аж.

“Их долоо”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалт зарлагдахтай зэрэгцээд л БНХАУ байлдааны хөлөг онгоцнуудаа Японы арлын ойролцоо байрлуулсан гэх мэдээлэл бий. Одоогоор хоёр талаас өөр өөр байр суурь илэрхийлж, мэдээлэл хийж байгаа ч БНХАУ-аас байлдааны онгоцнуудаа эргүүлэн татахгүй байгааг Японы албаны хүмүүс хэлж байна.
Бээжин “Их долоо”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн Украин, Орос, Герман, Франц, Польш зэрэг орон руу элч, төлөөлөгчөө илгээж, ажлын айлчлалын нүүдэл хийсэн. Уг асуудалд АНУ шүүмжлэлтэй хандаж, түншүүдээсээ БНХАУ-д үзүүлэх эдийн засгийн дарамт, хориг арга хэмжээгээ нэмэхийг хүсэж байгаа. Харин ОХУ-ын байр суурь нийтэд ил болоогүй ч дайныг эсэргүүцэх, В.Путин, ОХУ-ыг хавчих зорилго агуулж байгаа “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтыг зүгээр хараад суухгүйг шинжээчид анхааруулж байгаа. Мөн Германы талаас байгалийн хийн асуудлаар олон улсад шахалт үзүүлж байгаа нь “Их долоо”-гийн уулзалтад ОХУ, БНХАУ-ын дарамтаас ч илүү нөлөөлж болзошгүй юм.

| ТОЙМ: “ИХ ДОЛОО”-ГИЙН УДИРДАГЧДЫН УУЛЗАЛТ БА ОХУ, БНХАУ-ЫН ОРОЛЦОО |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |