ОХУ-ын нийслэл Москва хотод хэдэн өдрийн өмнө хачирхалтай нисдэг биет нисэн өнгөрсөн талаар тус хотын иргэд цахим сүлжээнд бичиж байв. Уг нисдэг биетийн талаар олон хүн өөрийн санал, бодлоо илэрхийлж, “Харийн нисдэг биет”, “Сүрэг шавж” зэргээр тодорхойлж байсан ч холбогдох байгууллагаас үл мэдэгдэх хэмжээнд бүтээгдсэн тагнуулын дрон байж болзошгүйг мэдээлсэн байна.

Тагнуулын дронуудыг цэрэг, тагнуулын ажиллагаанд идэвхтэй ашиглаж эхэлснээр олон улсын нөхцөл байдал, улсын аюулгүй байдал эрсдэлд орж байгааг шинжээчид хэлж байна. АНУ-ын тагнуулын алба хоёр жилийн өмнөөс эхлэн ОХУ, Ираны нөхцөл байдлын талаар мэдээлсэн. Тухайн үед АНУ-ын талаас ОХУ Украин руу дайрахаар бэлтгэж, цэргийн хүчээ хуримтлуулж байгаа талаар олон улсад анхааруулсан. Зарим орон уг мэдээдэлд нь итгэлгүй, ОХУ-ын талыг харлуулах зорилгоор ашиглаж байгааг мэдэгдээд байв. Гэсэн ч АНУ-ын сануулж байснаар болж өнгөрсөн оны хоёрдугаар сард ОХУ Украин руу цэргээ оруулсан юм. Мөн АНУ Зүүн Европт эхэлсэн ОХУ, Украины дайны гол үед Иран ОХУ-д дрон нийлүүлэх гэж байгааг мэдээлсэн. Уг мэдээллийг Иран, ОХУ-ын тал эрс эсэргүүцэж байсан ч Иран ОХУ-д байлдааны зорилгоор ашиглах дрон нийлүүлсэн байдаг.

Тэгвэл энэ оны эхээр Сири дэх АНУ-ын цэргийн бааз Иранд үйлдвэрлэсэн дроныг устгасан талаар мэдэгдсэн. Тухайлбал, тагнуулын дрон Сирийн зүүн хойд бүс нутагт тагнуул хийж байсныг устгасан гэж АНУ-ын цэргийн төв командлалаас мэдэгдсэн. “CENTCOM”-ын мэдээлснээр тус тагнуулын дрон “Исламын улс” террорист бүлэлийнх байж болзошгүй бөгөөд АНУ-ын цэргийн хамгаалалтад байдаг Сирийн Коноко номлолд дэмжлэг үзүүлэх баазад тагнуул хийхийг оролдсон байна.

Орчин үеийн цэрэг, тагнуулын салбар эрс хөгжиж, дрон ашиглах болсонтой холбоотойгоор дэлхийн олон орон нэгнийхээ дроны хүчийг таамагласан байдаг аж. Олон орны таамгаар хамгийн хүчтэй дронуудтай улс нь АНУ, Их Британи, Европын холбооны орнууд байдаг гэнэ. “France 24”, “IOL” зэрэг сайтын мэдээллээр цэрэг, армийн дрон нь эрс хөгжсөн орнууд шавж, шувуу шиг харагддаг дрон бүтээсэн, түүнийгээ дэлхийгээр нэг тарааж тагнуул хийдэг талаар мэдээлжээ. Жишээ нь, тус дрон нь шувуу шиг толгойгоо хөдөлгөж, далавчаа дэвж нисэлт, хөөрөлтийн хүчээ авдаг байна.

Тэгвэл зарим байгууллагын үзэж байгаагаар сүүлийн жилүүдэд сүрэг шувуу хот орчмын олон нийтийн бүс рүү орж ирэх, хотын төвөөр сүргээрээ явж байгааг аль нэг орон тагнуулын ажиллагаа хийж байна гэж таамаглаж байгаа аж. Одоогоор дроноо энэ хэмжээнд хүргэж хөгжүүлсэн улс барууны орнуудаас өөр үгүй тул АНУ томоохон таамгийн эзэн болж байгаа юм.


Эх сурвалж: IOL
| Барууны тагнуулын дронууд дэлхийгээр нэг “хэрж”, тагнуул хийж байна гэв |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |