Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэв 1971 оны хавар МҮОНРТ-ийн уран зохиолын нэвтрүүлэгт оролцож, яруу найргийн уламжлал, шинэчлэлийн талаар ярьсан гэдэг. Тухайн яриа үзэгч, сонсогчдын сэтгэлд хүрч, олон хүн түүн рүү захиа бичжээ. Тэдний нэг болох Ж.Энэбишид зориулж сургуулиа төгсөхөд нь дурсгал болох нэгэн дууны шүлэг бичих санаа төрсөн байна. Энэ нь УБДС-ийн хөгжмийн зохиолч, удирдаачийн ангийнхны төгсөлтийнхөө үеэр дуутай болох гэгээн мөрөөдөлтэй давхацсан гэнэ. УБДС-ийн хөгжмийн зохиолч, удирдаачийн ангийн оюутан 1958 оны ногооноор тухайн үеийн “Уу” булангийн багачуудын зусланд удирдагчаар хамт ажиллаж, танилцсан Жамбалын Энэбишид төгсөх оюутны тухай шүлэг бичин өгч, Ж.Энэбиш ангийнхныхаа дунд уралдаан зохиож, ая хийлгэхээр болжээ.
Тухайн үед Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэв гуай 1960-1970-аад оны үед оюутны амьдрал, сэтгэл санааг тусгасан хэд хэдэн өгүүллэг, шүлэг бичсэн байв. Түүний нэг болох “Оюутан” хэмээх шүлэгтээ
“Саяхан л та бид зүс зүсээ үзээгүй улс
Саруул энэ танхимд ирж байсан
Бие биеэ дуу шуугүйхэн ажиж
Бишүүрхсэн юм шиг зайлсхийж зогссон...” хэмээн бичиж байж. Тус бадгийн “Саруул энэ танхимд...” гэсэн мөр түүнд дараагийн уран бүтээлээ гаргахад нь нөлөөлсөн байна. Учир нь хүний амьдралын баяр баясал, хөнгөн гуниг саруул танхимтай холбоотой нь үнэн юм байна гэх сэтгэгдэл түүнд төржээ. Тиймээс
“Саруул танхимд золоор золгож
Салах зайгүй ижилдсэн бидний
Охь эрдмийн шимийг хүртсэн
Оюутан цаг...” гэсэн эхний бадаг санаанд нь орж байжээ. Мөн оюутан ахуй цагтаа нөхдийн хамт эрдэм номд шамдахын зэрэгцээ оюутан ахуй цагтаа Орхон, Жаргалант, Хархорины сангийн аж ахуйд тариа, ногоо хураах үйлсэд оролцож байснаа санагалзан
“Уртын замдаа дарвин шуугьж
Ургац дундуур эгнэсэн бидний
Олны үйлсэд сэтгэл нэмсэн
Оюутан цаг...” гэсэн бадаг нэмсэн байна.
Оюутан цаг-Насны баясгалан хүний амьдралын хамгийн сайхан мөч. Тийм ч учраас тус мөрийг бадаг бүрийн төсгөлд давтаж, дахилт үг болгон оруулсан гэнэ. Мөн шүлгийнхээ “Оюутны уянга” хэмээх нэрийг өөрчилж, “Насны баясгалан” болгосон байна.
Тус дууны аяыг М.Булган бичжээ. Тэрбээр “Би тэр үед дуу зохиож үзээгүй, дууны эв ч мэддэггүй байсан. “Насны баясгалан” гэдэг сурагч ахуй нас, оюутан цагт л байдаг юм байна гэдгийг хожим ухаарсан. Тухайн үед би вальс хэмнэлийг сонгож, түүнийгээ Д.Цэдэв гуайд хөгжимдөж, дуулж өгсөн юм. Гэтэл Д.Цэдэв гуай "За яах вэ, дажгүй байна" гэхээс өөрийг хэлээгүй гэдэг. Тэгэхээр нь муу болсон юм байлгүй гэж бодоод олон жил дарчихсан. Харин 1976 онд УАДБЧ-ын концертмейстер Дэлгэрмаад сонсготол “Сайхан дуу байна. Радиод очиж бичүүлье” гэж дуугаа бичүүлжээ.
“Насны баясгалан” дууг амьдруулж, түмний хүртээл болтол Б.Зангад гуай дуулсан юм. Тэрбээр “Намайг сургуулиуд төгсөлтийн баяраа хийж, олон удаа дуулуулахаар урьж байсан. Тус дууг дуулахаар оюутнууд их уйлдаг. Тэдэнд сайхан дурсамж үлдээдэг дуу шүү. Энэ дуу оюутан гэж байсан цагт утга чанар, ая, айзмаа алдахгүй. Тус дуу ахмад, залуу аль ч үеийн хүний сэтгэлийг эзэмдсэн уран бүтээл” хэмээсэн байдаг.
| Төгсөх оюутнуудыг уйлуулдаг “Насны баясгалан” дуу “төрсөн” түүх |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |