Аав нь хоёр хүүгээ кино урлагт орохыг анхнаасаа зөвлөөгүй. Өөрсдийн сонирхол, удмын өгөгдөл, өөр өөрсдийн өнгө аясаараа л өнөөдөр уран бүтээлээ туурвиж яваа юм билээ. Энэ бол Жамъянсүрэн, Сэнгэдорж гэх хоёр уран бүтээлчийн аав Монголын хошин урлагийн нэрт зүтгэлтэн жүжигчин Л. Жанчивдорж гуай. "Хүний сайхан сэтгэл" киноны оюутан залуу, "Нандин эрдэнэ"-ийн хөрш Цогоо, "Үлгэр дууссан хойно" киноны зарлагч, "Хачин хүн"-ний харцага гээд цөөн боловч жинтэй, мартагдашгүй дүрүүд түүнийх байдаг.

Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул тэрээр Төмөр замын техникумд суралцаж байгаад 1996 онд Хүүхдийн театрт жүжигчнээр орж тайзнаа олон сайхан дүрийг бүтээсэн байдаг.
Найруулагч Ж.Жамъянсүрэн аавынхаа тухай "Миний аав хадаас хадах эв дүй муутай хүн байсан байж магад. Харин хүний эв олох, юмыг зохицуулахдаа гарамгай хүн байсан даа. Аав маань үнэхээр хүн байж чадсан. Тиймээс хүний эцэг, хүний багш, хүний анд нөхөр байж чадсан. Гайхалтай хүн чанартай, хүний дээд аавтай байж дээ би гэж би дандаа бахархаж боддог юм. Миний аав дүү бид хоёрыг ёстой л хоёр гараасаа хөтлөөд гадаа гарч эр, дотор орж эм болж явж байж хөлийг минь дөрөөнд гарыг минь ганзганд хүргэсэн. Аав маань 300 гаруй дүр тайзан дээр, 149 жүжгийн гол дүр бүтээсэн" гэж ярьсан байдаг.

Харин Ж.Сэнгэдорж найруулагч "Аав минь надад чи урлагийн хүн гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Харин “Миний хүү заавал жүжигчин болж яах юм, харин И.Нямгаваа ах шигээ сайхан найруулагч болвол ямар уу” гэж хэлсэн нь найруулагч болоход нөлөөлсөн” гэж ярьжээ. Монголын урлагт уран бүтээлч хоёр сайхан хүүг өсгөж, хүмүүжүүлж, урлагийн зөв хүн, энэ салбарт элэгтэй, хайртай байхын зөв үлгэрлэлийг тэр өөрөөрөө дамжуулан бүтээжээ. Мэдээж хүүхдүүд нь өөр салбарт ажиллаж болох ч аавын, нэртэй уран бүтээлчийн том тусгал эрхгүй өнөөдөр хүртэл хөтөлжээ.
Үүнийг уншсан хэн бүхэн санаж буй байх. "Хачин хүн" киноны буржгар үстэй, нүдний шилтэй хачин хүнийг. Нэг тийм жигтэй, сонирхолтой. Нөгөө талаар хошин урлагийн жүжигчин байсан болоод ч тэр юм уу эмоци нь их задгай, илэрхий байдаг нь эл киног үзэх бүрд содон санагддаг.
Өнөөдөр Монгол кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баяртай. Монголчууд Монголын кино урлагт авьяас, билгээ зориулсан олон сайхан хүнийг дурсах өдөр. Тийм ч болохоор бид тэдний нэг болох Л.Жанчивдорж агсанг дурсаж, түүний үргэлжлэл болсон хоёр хүү нь өнөөдөр урлагт онцгой байр суурьтай, өөрсдийн гэсэн бүтээлтэй том уран бүтээлчид болсныг тодотгохыг хүслээ. Ганцхан кинонд тоглосон атлаа тэр дүрээрээ дархлагдаж, өдгөө ч яригддаг хүн байдагтай адил Л.Жанчивдорж гуай Монголын дэлгэцийн урлагт цөөн дүр бүтээсэн атал одоо ч үзэгчид үзэх бүрд сэтгэлд дотно, чадварлаг бүтээснийг нь гайхан хүндэтгэдэг. Тэр тайзнаа тэдгээр дүр шигээ л гэгээн инээж, бусдад аз жаргал бэлэглэчихээд даруухан бууж байсан биз ээ.
Нээрээ, нэрт жүжигчин Г.Дашхүүтэй үй зайгүй найз, хоёул инээлдэн хөхөрч, ихэрлэн явдаг байсан нь хүүхдүүдийнх нь олон дурсамж ярианд бий. Олон ч наргиан, хөгтэй яриа сонсогддог. Тэдгээрийн дотроос хүмүүсийн сайн мэдэх нэг яриаг хуваалцаад бичвэрээ өндөрлөе.
| "ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |