Дорноговь аймгийн Сайншанд сумын дөрөвдүгээр багийн авто замын зорчих хэсэгт “Волва” маркын том оврын ачааны машин шатсан харамсалтай хэрэг гарсан. Тус машинд нийт 26 тонн карго ачаа байжээ. Энэ ослын талаар шатсан автомашины жолооч Б.Энхтүвшинээс тодрууллаа.

-Юу болсон талаар та мэдээлэл өгөхгүй юу?
-Тавдугаар сарын 31-нд Дорноговь аймгийн Сайншанд сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хот руу зорчиж явсан юм. Орой 21:40 цагийн үед машины чиргүүл хэсгээс гэнэт гал гарч, яах ийхийн зуургүй ачиж явсан байсан 26 тонн ачаа шатсан.
-Галын дүгнэлт гарсан уу. Урьдчилсан байдлаар гал юунаас болж гарсан гэж бодож байгаа вэ?
-Галын дүгнэлт 14 хоногийн дараа гарах юм билээ. Гал чиргүүл хэсгээс гарсан. Машинаа барьж яваад толиндоо харахад гал гарч байсан юм. Тэр хэсэгт цахилгааны масс гарах боломжгүй, дугуй хагарч, буудаагүй байна лээ. Гал ачаанаас л эхэлж гарсан байх. Гэхдээ яагаад гэдгийг нь ойлгохгүй, гайхаж байна. Гал гарч эхлэхэд машиныхаа толгойг салгаж авсан. Чиргүүл хэсгээс юу ч үлдээгүй шатсан.
-Таны өөрийн машин байсан уу?
-Том машиныг банк бус санхүүгийн газраас зээлээр өгдөггүй юм. Зээлээр авахад маш хэцүү. Би гуравдугаар сард хүнээс мөнгө зээлж, машинаа худалдан аваад байсан. Дөнгөж машины зээлээ төлж эхэлж байхад гал гарч, маш их хэмжээний өрөнд орлоо. Би эхнэртэйгээ Улаанбаатар хотод байр түрээсэлж амьдардаг жирийн л нэг залуу. Энэ олон хүний өрийг яаж барагдуулна даа гэж бодож байна. Ийм учраас Монголын ард түмнийгээ надад туслах болов уу гэж горьдож, хандивын аян эхлүүлээд байгаа. Надад жолоочийн хариуцлагын даатгалаас өөр даатгал байхгүй. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч л болоод байна даа.
-Хэдэн төгрөгийн хохирол учирсан бэ?
-Тэр нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа. БНХАУ-аас ачаад, компаниас нь хүлээж аваад гарсан болохоор хэдэн хүний бараа бүтээгдэхүүн байсан гэдэг нь тодорхойгүй. Одоогийн байдлаар зам шатаасны 11 сая төгрөгийн нэхэмжил гараад байна. Орон нутгаас нь ирж шатсан замыг хэмжиж үзээд, ойрын хугацаанд төлөх үүрэг өгсөн.
| Шатсан машины жолооч Б.Энхтүвшин: 26 тонн ачааны төлбөрөөс гадна зам шатаасны 11 сая төгрөг төлөхөөр болсон |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |