УИХ-ын гишүүн Ц.Ананбазар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд мөн ч завгүй ажиллаж, амьдарлаа. Айрагны хөшөө босгохоос эхлээд олон дуулиант хэрэгт холбогдож, тойргынхоо иргэдийн чихийг халуулцууллаа. Одоо ч түүний хэрэг дуусаагүй, мөддөө дуусахгүй шинжтэй байна.
Тэр дөрвөн жилийн хугацаанд “хүчирхийлэгч”, Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч, Т.Бадамжунайн нэрлэсэн эрхэм гээд мөн ч олон хэрэгт тэр шалгагдаж байсан. Тэгвэл одоо Т.Бадамжунайгаас хэргээ тусгаарлуулсан ч эхнэрийнхээ компаниар МИАТ-д шатахуун шахсан хэргээр шалгагдаж эхэлжээ.
Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авч, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдон шалгуулж буй Т.Бадамжунайгийн хэрэгт УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг холбогдуулан шалгаж, хэргийг нь прокурорт шилжүүлсэн байдаг. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Т.Бадамжунайг Улаанбаатар хотын менежерээр ажиллаж байхад Дархан цаазат Богдхан уулын Бага тэнгэрийн аманд газар авахаар их хэмжээний хахууль өгсөн байж болзошгүй гэх.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Шувуу" ажиллагааны хүрээнд Филиппин Улсаас авчирч, шалгаад буй ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай нийслэл хотыг таван жил удирдахдаа Зайсан толгойн урдах газрыг УИХ-ын гишүүн Д.Өнөрболорт, Маршалын гүүрний ардах газрын "Чингис хаан" банкны эзэн Д.Батаа зэрэг дотнын, харилцаа, хамаарал бүхий хүмүүстээ баруун, солгойгүй тараасан гэдэг. Нэгэн үе дунд нь "нэр цохиж" явсан УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өдгөө Бага тэнгэрийн аманд 160 айлын тансаг зэрэглэлийн хаус, 172 айлын орон сууц барьж, түүнийгээ хэдийнэ борлуулчихсан. Тиймээс Ц.Анандбазарыг Бага тэнгэрийн аманд тансаг зэрэглэлийн хаус, хороололтой болгосон эх үүсвэрүүдийнх нь нэг Т.Бадамжунай байж болзошгүй гэх.
Тиймээс түүнийг Филиппин Улсаас "шувуу" ажиллагаагаар “шүүрч” авчираад шалгаж байгаа хэргүүдэд нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазар тэргүүтэй хүмүүсийг шалгаж байгаа. Т.Бадамжунайд холбогдох хэрэг шүүхэд шилжсэн ч хачирхалтай нь, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хэргийг тусгаарлаж авч үлдсэн байдаг. Угтаа Т.Бадамжунай хамтрагч, харьяалагч, “захиалагч”-аа Ц.Анандбазарыг гэж цохож, зарласан ч тусгаарлаж авч үлдсэн юм.
Харин шүүх бүрэлдэхүүн хоёр үндэслэлээр Т.Бадамжунайд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаагаад байгаа билээ.
Тодруулбал, “Хэргийг буруу тусгаарласан”, “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх”-ээр прокурорт буцаажээ. Өөрөөр хэлбэл, Т.Бадамжунайд холбогдох хэрэгт шалгагдаж байсан Ц.Анандбазарын хэргийг тусгаарласан нь буруу гэж үзэж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлээд байгаа билээ.
Ц.Анандбазарын одоогийн шалгагдаж байгаа хэрэг нь шатахуун. Цар тахлын үед МИАТ-д гурван их өндөр үнээр шатахуун шахаж, төрийн өмчит компанийг алдагдалд ороход нөлөөлсөн байж болзошгүй үндэслэлээр түүнийг шалгаж эхэлжээ.
Тодруулбал, МИАТ-д агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх гэрээтэй хоёр компани нь Ц.Ананбазарын өөрийн болон эхнэрийнх нь компани ажээ. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий “Сод Монгол групп” болон “МэргэВан ХХК” юм. Ц.Анандбазар нь 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын тайланд “Сод Монгол групп”-ын 95 хувь, “МэргэВан ХХК”-ийн 47.5 хувийг эзэмшдэг гэж мэдүүлжээ.
(6).jpeg)
| УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг Т.Бадамжунайн хэргээс тусгаарласан ч эхнэрийнхээ компаниар МИАТ-д шатахуун шахсан хэрэгт шалгаж эхэлжээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |