АТГ-аас МАН-ын дарга асан М.Энхболдод холбогдох 60 тэрбум төгрөгийн хэргийг дахин шалгахаар болжээ. Тодруулбал, хамтарсан ажлын хэсгээс хэргийг дахин шалгах шаардлагатай гэж үзэн прокурорт хандсанаар Нийслэлийн прокурорын газраас эл шийдвэр гаргасан гэнэ. Ингэснээр эл хэргийг гурав дахь удаагаа сэргээж, шалгахаар болж байгаа бололтой.
Хэргийг эргэн сануулбал, 2016 оны УИХ-ын сонгуулиар М.Энхболд, Ц.Сандуй нарын 60 тэрбумын талаарх ярианы бичлэг цацагдсан нь 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үер шуугиан тарьсан юм. 60 тэрбум төгрөг босгож, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. МАН-ын удирдах албан тушаалтнууд төрийн албан тушаалыг худалдаж, 60 тэрбум төгрөг босгохыг завдсан гэх хэрэг хэдэн он дамжин яригдаж байгаа. Өнгөрсөн онд л гэхэд АТГ, ЦЕГ, тагнуулын байгууллагынхан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 60 тэрбумын хэргийг сэргээн шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл эрх баригч намын удирдлагуудын төрийн албыг наймаалцсан гэх 60 тэрбумын хэргийг дахин сэргээсэн нь энэ.
Ташрамд дурдахад, бичлэгт оролцсон зарим нэр бүхий хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдсэн юм. Тодруулбал, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар нарт Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн юм. Тэдэнд холбогдох шүүх хурал 2019 онд болж, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.Ганбаатар, Ц.Сандуй нарт дөрвөн жилийн хорих ял оноосон байдаг. Угтаа тэдний хоригдох хугацаа дуусгавар болжээ.
Тэгвэл энэ удаад МАН-ын дарга асан М.Энхболдыг нарийвчлан шалгах бололтой. Учир нь, уг хэргээс М.Энхболдод холбогдох хэсгийг тусгаарлаж, дээрх хоёр хүнд ял оноосон байсан юм.
Хачирхалтай нь, М.Энхболдыг 60 тэрбумын хэрэгт шалгаж байгаа талаарх мэдээлэл үе үе цацагддаг ч хэрхсэн нь тодорхой билээ. Тухайлбал, өнгөрсөэ 2020 онд Тагнуулын ерөнхий газраас М.Энхболдод холбогдох хэргийг сэргээн шалгаж байгаа мэдээлэл гарсан. Харин М.Энхболд уг мэдээллийг үгүйсгэж байсан юм.
Тухайлбал, тэрбээр хэвлэлд өгсөн тодруулгадаа “60 тэрбумын гэгдэх асуудал бол ор үндэслэлгүй. Тухайн үед би байгаагүй. Энэ бол улстөрийн зорилготой зүйл болсон. Би одоо улс төрийн намын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа” гэж байжээ
Тэгвэл энэ удаад М.Энхболдод холбогдох хэргийг жинхнээсээ шалгах уу, үгүй юү гэдгийг харах л үлдлээ.
М.Энхболд гэж хэн бэ гэдгийг танилцуулж байна. Тэрбээр 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн. МАН-аас намын дарга, УИХ-ын даргаар ажиллаж байсан. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын дэд дарга зэрэг төрийн өндөр албан тушаалыг хашиж байсан.
| 60 ТЭРБУМЫН ХЭРГИЙГ СЭРГЭЭЖ, М.ЭНХБОЛДЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |