“Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрт хоржоонтой, идэж, уухын дон туссан эрхмүүд цуглаж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цавчаа, наймаа эрхэлж суудаг бололтой. Арга ч үгүй биз, төрийн өмчит үйлдвэрийнх нь дарга тэрбум тэрбумаар “завшиж", улсын үйлдвэрийг Х.Бадамсүрэнд өртэй мэт "бөхөлзүүлж" байгаа юм чинь. Тэгсэн хэрнээ хууль хяналтын байгууллагынхныг дөнгөхөн шиг аргалж, зөөлөн, халаас түнтийлж, ёроолгүй юм шиг залгилдаг саалийн ганц үнээний дэлэнг ховх сорсоор л сууна.
“Эрдэнэт” үйлдвэрийн нэгдүгээр орлогч Т.Батмөнх гэж цайчихсан нөхөр байдаг бололтой. Хэдэн зуун сая төгрөгөөр авсан автомашиныг “Эдлэх хугацаа нь дууссан” нэрийн дор акталж, хэдхэн сая төгрөгөөр худалдан авч, хувьдаа завшиж, гангарч явна гэнэ. Т.Батмөнх нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусадтай үхсэн тохиролцож, “Эрдэнэт” үйлдвэрийн эзэмшлийн 140 сая төгрөгийн үнэлгээтэй “Лексус-570” автомашиныг зах зээлийн үнэнээс хэт доогуур буюу “Приус-20” маркийн автомашины үнээр худалдаж авчээ. Тодруулбал, тэрбээр одоогийн ханш нь 140 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа 2012 онд орж ирсэн “Лексус-570” автомашиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан гэнэ. Эл хэрэгтэй холбогдуулан түүнийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” автомашиныг 16 саяар акталж, хувьдаа завшжээ
Түүнчлэн нэгдүгээр орлогч Т.Батмөнх нь ганцхан “Лексус-570” автомашиныг акталж, хямд үнээр аваагүй гэнэ. Үүнээс гадна тоёота “Нiace” загварын автомашиныг мөн л хэт доогуур үнээр акталж, худалдсан авсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байна.
.jpeg)
Түмэн-Аюушийн Батмөнх нь 1967 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.
Боловсрол, мэргэжил:
-1989 онд Дархан хотын Политехникумыг баяжуулалтын техникчээр,
-1998 онд Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийг баяжуулагч инженер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй,
-2000 онд Удирдлагын академийг удирдлагын менежер, олон улсын худалдааны менежер мэргэжлээр тус тус төгссөн.
-2003 онд ОХУ-ын Уралын их сургуульд уул уурхайн технологийн,
-2006 онд Азийн бүтээмжийн төвд Сингапурын “PSB” корпорацад хүний нөөцийн мэргэшсэн менежерийн,
-2012 онд БНСУ-д бүтээмжийн чиглэлээр,
-2013-2015 онд АНУ-ын Калифорнийн Berkeley их сургуульд удирдлагын менежментээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.
-1989-2018 онд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт хөвүүлэн баяжуулагчаас ажлын гараагаа эхлэн, мастер, хэсгийн дарга, цехийн даргаар,
-2018 оны зургадугаар сараас "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч-Ерөнхий инженерээр ажиллаж байгаад,
-2019 оны дөрөвдүгээр сараас “Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерээр томилогдон ажиллаж байна.

| “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” автомашиныг 16 саяар акталж, хувьдаа завшжээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |