Түүхэн болон хөрөг зургаар монголчуудын өв соёл, зан заншлыг гадаадынханд таниулахыг зорьж уран бүтээлээ туурвидаг реалист зураач Б.Отгонтүвдэнтэй ярилцлаа. Тэрбээр ОХУ-ын Санкт-Петрбург хотын И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академийн шилдэг төгсөгч билээ.
-Сүүлийн хоёр жил Унгар Улсын Будапешт хотод ажиллаж, амьдарч байгаа юм байна. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Европын орнуудад ажиллаж, амьдарч байгаа зорилго минь монголын дүрслэх урлагийг гадаадын орнуудад таниулах зорилготой. Монголынхоо аж байдал, түүх, нүүдэлчин соёлыг дүрслэх урлагаар таниулахаар төвлөрч ажиллаж байна. Ихэвчлэн үйл явдалтай, хөрөг зургийг Монголын ахуйтай холбож зурж байгаа. Монгол гэж ямар улс байдаг вэ гэдгийг бүтээлүүдээрээ илэрхийлэхийг зорьж байгаа. Аливаа орны түүх соёлыг урлаг, спортоор дамжуулж гаргах нь бусад орныхонд илүү дөхөм байдаг.


-Түүхэн сэдэвтэй үйл явдлын зургууд ихэвчлэн зурдаг гэлээ. Олон үйл явдалтай түүхэн зураг зурахад зураачаас ямар чадвар, хөдөлмөр, авьяас шаардагддаг вэ. Хөрөг зургаас ялгарах онцлог нь юу байдаг бол?
-Үйл явдалтай, түүхэн, хөрөг зураг бол хамгийн хүнд төрөлд ордог. Олон үйл явдалтай зураг зурахад дүр болгоныг судалж, хайдаг учраас зураачаас маш олон төрлийн ур чадвар, авьяас, цаг хугацаа шаардагддаг. Тухайлбал, би “Баянгол” ресортын таазны зургийг зурсан. 240 метр квадрат талбай дээр зурсан. Одоогоор тийм том хэмжээний таазны зураг Монголд байхгүй байх. “Чингис хаан” музейд Чингис хааны хаан ширээнд залж буй ёслолын том бүтээл бий. Олон түүхэн зураг зурсан. Итали Улсын захиалгаар сүмийн тааз, хананы зураг зурж байгаа. Нарийн төлөвлөгөө гарчих юм бол Итали Улсад очиж зургаа үргэлжүүлэх байх.
-Чингис хааныг хаан ширээнд залж буй ёслолын зургийг та хэдий хугацаанд зурсан бэ. Таниас ямар чадвар шаарддагдсан гэж боддог вэ?
-Маш хариуцлагатай бүтээл болсон. Олон уран бүтээлч зураг зурж музейд байршуулсан. Олон түүх судлаачид судалгааны ажилд дэм болсон. Зураг зурж байхад түүхийн мэргэжлийн хүмүүс зөвлөгө өгч байсан. Зохиомжийн хувьд би уран бүтээлчийнхээ хувьд өөрийнхөөрөө гаргасан. Уран зураг зурахад зохиомжоо боловсруулахад чухал байдаг. Нэлээн олон сарыг зарцуулсан санагддаг.

-Монголын түүх соёлыг уран зургаар илэрхийлэхийг зорьдог гэлээ. Тэгвэл чухам ямар өгүүлэмж Монголыг илүүтэй илэрхийлдэг юм шиг санагддаг вэ?
-Монголыг илэрхийлж гаргах зүйл маш олон бий. Харин яаж зурж, яаж илэрхийлэх вэ гэдэг нь зураачаас шалтгаална гэсэн үг. Би аливаа улсын түүхийг зургаар нь уншчихдаг. Монголын агуу их түүхийг зургаар унших бүтээл музейд цөөн бий. Нүүдэлчин соёлыг орчин үеийн хүмүүс буцаад шилжиж байгаа. Төв азийн нүүдэлчин ард түмэн бол монголчууд шүү дээ. Тэгэхээр хэдэн зуун жил хийгээд ч дуусахгүй сэдэв байна. Хөдөө явж байхад зургийн сэдэв, санаа маш их орж ирдэг.
-Таны сүүлийн үеийн бүтээлүүд дэлхийд хэр танигдаж байна вэ. Дэлхийн урлаг судлаачдад танигдаж эхэлсэн үү?
-Будапешт хотоос гарч танигдана гэдэг амар зүйл биш. Ямар ч байсан бүтээлүүдээ бэлдэж, үзэсгэлэн гаргаж байж урлаг судлаачдын нүдэнд хүрнэ гэсэн үг.
-Аливаа уран бүтээлчдэд орчин нөхцөл, өнгө, улирал нөлөөлдөг гэж ярьдаг шүү дээ.Таныг бүтээл хийхэд нөлөөлдөг зүйл бий юү?
-Сэтгэл санаагаа тайван байлгахад сайхан уран бүтээл гардаг. Санхүүгийн асуудалтай байлаа гэхэд уран бүтээл гарахгүй. Амар амгалан байхад уран бүтээл ундардаг. Зотон даавуун дээр зохиомжоо гаргаад эхлэхэд зургандаа бүрэн орчихдог. Тэгэхээр цаг хугацаа хүртэл хурдан өнгөрдөг. Өглөөнөөс орой хүртэл хоол ч идэхгүй. Зургаасаа салж чадахгүй шөнө болгочихсон үе бий.
-Зураач болоход нь хэн нэгэн нөлөөлж байв уу. Таны удамд зураач хүн бий юү?
-Би багаасаа зурдаг байсан. Түүнийгээ орхилгүй өнөөдрийг хүрсэн байна. Эцэг, эх минь бас дэмжсэн учир мэргэжлээ орхиогүй. Намайг төрөхөд өвөө минь байгаагүй ч гарын уртай, бурхан бүтээдэг хүн байсан гэж сонссон.

| ЗУРААЧ Б.ОТГОНТҮВДЭН: МИНИЙ ЗУРСАН “БАЯНГОЛ” РЕСОРТЫН ТААЗНЫ ЗУРАГ ШИГ ТОМ ЗУРАГ МОНГОЛД БАЙХГҮЙ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |