АН-ын дарга Лу.Гантөмөрөөс дараах тодруулгыг авлаа.
-С.Баярцогт, Х.Тэмүүжин нарт яагаад нэг квот өгсөн юм бэ?
-Яс хаясан зүйл огт болоогүй. Сонгон шалгаруулах хорооноос С.Баярцогтын нэрийг дэвшүүлсэн. Үндэсний бодлогын хороо буюу гишүүд Х.Тэмүүжинг дэвшүүлэхээр шийдсэн. Энэ шийдвэрийн дагуу СЕХ-д бид материалаа хүргүүлсэн.
-Та бүхэн нэр дэвшүүлэхдээ ямар зарчим барьж ажилласан юм бэ?
-Хамгийн гол зарчим ялах. Ялахын тулд юу хийх ёстой вэ гэдгээ л бодох хэрэгтэй. Үнэндээ, залуучуудыг оруулахгүй бол АН хөгшин харагдаад байна. Дээр нь, үзэл санааны хувьд ирлэгдэж, өөрийгөө боловруулсан хүмүүсийг дэвшүүлсэн.
-СЕХ-оос АН-аас хоёр зөрүүтэй тогтоол ирсэн гэдгийг хэлсэн. Үүний дагуу таниас тайлбар авсан уу?
-Хуульч Д.Оросоо гэдэг нь миний бүрэн эрхэт төлөөлөгч. Тэгэхээр миний бүрэн эрхэт төлөөлөгч АН-ын даргын гарын үсэгтэй бичгийг СЕХ-д хүргэж өгсөн. С.Баярцогтын хүргэж өгсөн тогтоол нь хувь хүний гаргаж байгаа хүсэлт гэж ойлгох хэрэгтэй. 32 дугаар тогтоол нь миний гарын үсэгтэй жинхэнэ тогтоол мөн.
-АН-ын хэд хэдэн гишүүн намаасаа татгалзаж, нэр дэвшилтээс нэрээ татаж байгаагаа илэрхийлсэн. Албан ёсоор хэчнээн хүн намаас гараад байна вэ?
-Албан ёсоор намаас гарах хүсэлт гаргасан хүн байхгүй. Харин албан ёсоор нэр дэвшихээс татгалзсан ганц, хоёр өргөдөл бий. Хэн хэн гэдгийг цээжээр хэлэх боломжгүй байна. Сошиалд цацагдаад байсан З.Нарантуяа, Ц.Жадамбаа нар тойрогтоо нэр дэвших нь хэвээрээ. Материалыг нь бүрдүүлээд СЕХ-д хүргүүлчихсэн байгаа. АН мөнгөний эсрэг сонгуульд орж байна, МАН ямар их мөнгөтэй, чадалтай байна гэж санана вэ. Энэ их мөнгө, хүч, дарга нарын өөдөөс өрсөлдөх чадвартай хүмүүсээ л дэвшүүлж байгаа. АН-аас 240 хүн нэр дэвших хүсэлтээ гаргасан. Үлдсэн, дэвшиж чадаагүй 120 хүн өөрийгөө хазаарлаж, хойш татсан. Сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргасан, мэдээлэл хийсэн хүмүүс бий. Гэхдээ тэр хүмүүсийг буруутгаагүй, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь бий шүү дээ.
-Хэвлэлийн хурлаар Х.Баттулга гоё, С.Баярцогт муухай гэсэн агуулгатай зүйл ярилаа. Тэгэхээр Х.Баттулга гэдэг хүний нөлөө их байгаа юм биш үү?
-Тойрогт гарах чадалтай хүмүүсээ л дэвшүүлсэн. Намын гишүүд дэвшүүлэх хүмүүсээ өөрсдөө мэдсэн. Түүнээс биш, бид намын гишүүдээ ялгаварлаагүй. Нийгэмд Х.Баттулга дарга нэр хүндтэй байгаа. Сонгуулиар энэ хүний сайн, мууг дэнсэлнэ. АН энэ удаагийн сонгуульд дандаа шинэ, шударга, залуу улстөрчдийгөө дэвшүүлсэн.
-С.Баярцогтыг АН-ын Тэргүүн дэд даргаас чөлөөлөх үү?
-С.Баярцогт дарга тойрогт очвол ялна. Гэтэл өөрөө тойрогт нэр дэвшихгүй гэсэн. Түүнээс биш, С.Баярцогтыг хасаад байгаа юм байхгүй. Хувь хүн нь өөрөө л ийм шийдвэр гаргасан. Штабын ажлаа хийнэ байх.
-Нэр цэвэр гишүүдийг сонгуульд дэвшүүлнэ гэсэн шүү дээ. Гэтэл “Нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдсон А.Адъяасүрэн гишүүнээс эхлээд хүмүүс дэвшиж байна. Үүн дээр тайлбар өгнө үү?
-АТГ-аас хэн, хэн хэрэгт холбогдсон бэ гэдэг тодорхойлтыг гаргаж өгсөн. Манай нам сүүлийн найман жил төрийн хэрэгт холбогдоогүй. А.Адъяасүрэн гишүүн ямар ч авлига авах боломжгүй. Тийм албан тушаал дээр томилогдож ажиллаагүй.
| ЛУ.ГАНТӨМӨР: Х.БАТТУЛГЫН НЭР ХҮНД САЙН БАЙГАА. А.АДЪЯАСҮРЭН ГИШҮҮН АВЛИГА АВААГҮЙ |
|
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |