Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа. Малчид хүнд нөхцөл байдлыг даван гарахын тулд хамтын хоршоо байгуулж, амьжиргаагаа дээшлүүлэх зорилготой. Хачирхалтай нь, энэ хоршоог улс төржүүлж, малчдыг боловсрол муутайгаас болж өрөнд орж, улсыг хохирооно гэх мэдээлэл цацагдах болсон. Тухайлбал АН-аас "Өнөөдрийн зээл маргаашийн өр" гэх мэдээллийг өгч, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эсэргүүцэж байгаа билээ. Харин малчид уг хоршоог дэмжиж ажиллахаа илэрхийлж, мэдээлэл хийлээ.

Төв аймгийн Эрдэнэсант сумын Гавьяат малчин Д.Гомбо-Очир “Ардын хувьсгалын жилүүдээс хойш 100 гаруй жил өнгөрчээ. Энэ хооронд олон арван удаа төр, засаг солигдож байсан боловч одоогийнх шиг нүүдэлч малчдын төлөө “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг зохион байгуулж, бодлого гаргаж байсангүй. Одоогийн Засгийн газрын “Шинэ хоршоо” хөдөлгөөн хөдөө аж ахуйн салбар, бэлчээрийн мал аж ахуйн хувьд хувьсгал боллоо гэж үзэж байна. Би олон аймаг, сумаар явж үзлээ, малчид энэ тухай ярьж байна. Учир нь, Монголын Үндсэн хуулинд мал бол үндэсний баялаг юм гэж заасан байдаг. Энэ өгүүлбэрийг зүгээр ч нэг оруулаад, хуулинд заачихаагүй шүү дээ. Үүний дагуу Төр, Засгаас малчиддаа итгэж, малчид нь нэг нэгэндээ итгэж амьдрах боллоо. Жалгархаж, нэг нэгийгээ ад үзсээр байвал ган, зуданд энэ өвлийнх шиг хотоо харлуулж, хоосон хоцрох нь гэдгийг ойлгууллаа. Ийм учраас төрөөс бодлого гаргаж, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлээд байна. 1992 оноос хойш яригдсан малчдын асуудал өнөөдөр биеллээ олж, хувьсал хийгдэхээр боллоо. Хэн, ямар намын хүн энэ хөдөлгөөнийг, хувьсгалыг зохион байгуулах нь хамаагүй. Бидэнд дэвшилт авчирлаа гэж сайшааж хүлээж авч байна. Малчид боловсролгүй, мэдээлэлгүй учраас энэ зээлийг аваад, өрөнд орно гэсэн яриа гаргасан гэж сонссон. Үнэндээ, малчин бид математикч хүмүүс шүү дээ. Хаан боловсролтой хүмүүс” гэлээ.
Архангай аймгийн Цэнхэр сумын малчин Х.Отгонпүрэв “Ган, зудны асуудал үнэхээр хүнд байна. Ийм цаг үед малчид бид тархай бутархай байснаасаа болоод хотоо харлуулж, нэгнийхээ амийг алдах ч эрсдэлтэй байна. Байгалийн өмнө хүчин мөхөстсөн малчин биднийг төрөөс нэгтгэж, хоршоолол үүсгэж байгаа нь сайхан ажил болж байна. Хоршооны гишүүд хамгийн бага хүүтэй зээл авснаараа өөрсдийнхөө нөхцөл байдлыг сайжруулж, амьдралын баталгаатай болох нь. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг шүү дээ. Өмнө нь өндөр дүнтэй банкны зээл аваад, амжиргаандаа зарцуулаад, ахуйгаа тордоод, зээлийнхээ хүүг төлөөд явдаг байсан. Одоо зээлийн хүү буурч, төр, засгаас дэмжиж, бага хүүтэй зээл олгохоор болсон нь боломж гэж харж байгаа. Монгол хүн мал маллахаа хэнээр ч заалгадаггүй, гэхдээ малчдыг дэмжсэн бодлого, шийдвэр гаргаж байгаа нь сайн хэрэг. Малчид бид ч хоршоогоо байгуулаад, хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр болж байна. Энэ жилийн хувьд гойд хүнд байлаа. Залуучууд итгэл алдаж, халширч байна. Тийм учраас энэ хоршоо дэмжлэг болох нь тодорхой гэж бодож байна.
Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын малчин н.Пүрэвдулам “Малчид жалгын нэгээр тарж бутарч амьдархаар нэгдэж, ойрхон байх нь зүйтэй гэдгийг өнгөрсөн намар Эрдэнэсантын болсон айхтар хэргийн үеэр мэдэрлээ. Таван малчин эмэгтэй амиа алдсан нь бидэнд маш том сургамж болсон. Би малчдын хоршоо байгуулах гэж олон жил хөөцөлдөж явсан ч бүтээгүй. Харин төр, засгаас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлж, малчдыг нэгтгэлээ. Энэ хөдөлгөөнд нэгдэхээр сэтгэл шулуудаад байна. Эмэгтэйчүүд, малчид бид хоршоо байгуулж байж амьдралаа дээшлүүлнэ” гэсэн юм.
Архангай аймгийн Цэнхэр сумын малчин н.Долгорсүрэн “Малчдыг дэмжиж, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж байгаад баярлаж байна. Бага хүүтэй зээл олгож, малчдыг нэгтгэсэн нь зөв бодлого, шийдвэр байна. Малчид банкнаас өндөр хүүтэй зээл авдаг. Энэ зээлээ яаж ч байсан төлдөг. Төлөхгүй өнгөрдөг, өрөнд ордог асуудал байхгүй. Хүн л юм чинь хэрэглэсэн, хувьдаа авсан зээлээ төлөх нь үүрэг. Ийм учраас малчдыг хоршооны зээл төлөхгүй байх вий гэж айх хэрэгггүй. Ийм цаг үед малчин бидэнд итгэж, хоршоогоор нэгтгэж байгаа нь сайхан байна. Одоо малчид нэгдэж, хоршоо байгуулаад, зээлээ аваад, амьдрал, ахуйгаа өөд татах хэрэгтэй. Энэ зээлээ улс төржүүлэхгүйгээр малчин бидэнд олгож өгөөч л гэж хүсэж байна” гэсэн юм.
Архангай аймгийн Цэнхэр сумын малчин н.Гончигсүм “Би залуу малчдын төлөөлөл байна. Цөөхөн хэдэн малтай эцэг, эхээсээ өрх тусгаарласан. Малын тэжээл тарьж, амьдрал ахуйгаа өөд татах гээд банкнаас зээл хүсэхээр цөөхөн малтай гэдэг шалтгаанаар зээл гардаггүй. Гарсан ч бага дүнгээр, өндөр хүүтэй зээл гардаг. “Шинэ хоршоо” хөдөлгөөн бол залуу малчдыг дэмжсэн ажил болж байна. Энэ хөдөлгөөнийг улс төрөөс хараат, малчиддаа анхаараад өгөөсэй гэж хүсэх байна” гэв.
| Ардчилсан намын эсэргүүцсэн “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг малчид дэмжиж, улс төржүүлэхгүй байхыг хүслээ |
|
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |