Сэтгүүлчдийн хүсэн хүлээдэг, сэтгүүлзүйн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Балдорж” шагнал гардуулах ёслол өчигдөр боллоо. Сэтгүүл зүйн бүтээлээрээ нийгэм, цаг үеийн үнэн бодит дүр төрх, өнөөгийн хөгжил, хөндүүр сэдвийг тодорхойлж, салбартаа манлайлсан сэтгүүлч “Балдорж” шагналыг гарддаг бол энэ жилийн хувьд шилдэг төсөл шалгаруулснаараа онцлог байв.
Тодруулбал, дэлхий нийтийг хамраад буй “Ковид-19”-өөс үүдэн Монголын нийгэм, эдийн засаг, бизнес, гэр бүл, хувь хүний амьдралд гарсан өөрчлөлтүүд, тулгарч буй асуудлуудыг гарган ирэх, баримтжуулах, гарц шийдэл хайсан, сурвалжилсан сэтгүүлчийн бүтээл хийх зардлыг санхүүжүүлэх зорилготойгоор тус сангаас шилдгийн шилдэг төслийн уралдаан зарласан юм. Шалгаруулалтад 15 төсөл ирснээс шилдгийн шилдэг төслөөр Эргэлт.мн мэдээллийн сайтын “Ковид-19 ба монголчуудын амьдрал” төсөл шалгарч, 30 сая төгрөгийн тэтгэлэг хүртэхээр боллоо. Ингэснээр манай мэдээллийн сайтын хамт олон “Балдорж” шагналт анхны редакц болж байгаа юм. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв. Тэрбээр ёслолын үеэр хэлсэн үгэндээ,
“Сэтгүүлчид ээ,
Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд аа,
Монгол нутгийн хөрсөнд соёолон буй чөлөөт хэвлэлийн нахиаг арчлан хамгаалах, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх ариун үйлсийн төлөө тууштай тэмцэх уриатайгаар байгуулагдсан “Балдорж” сангийн үйл ажиллагаа өнөөдөр өргөжин тэлж, сэтгүүлч бүрийн ур ухаанаа уралдуулдаг, нийгэмд нөлөөлөхүйц арга хэмжээ болж чадсанд баяр хүргэе.
Цар тахлаас үүдэн нийгэм, эдийн засагт гарсан өөрчлөлтүүд, тулгарч буй асуудлыг уудлах, баримтжуулах, гарц шийдэл хайсан сэтгүүлчийн бүтээлийг санхүүжүүлэх “Балдорж” сангийн эрхэм зорилго бол цагаа олсон зөв шийдэл мөн.
Улс орны эдийн засаг, нийгмийн байдал хүндэрч, УИХ-ын хоёр ч удаагийн сонгуулиар нэг нам хэт олонх болсон энэ үед сэтгүүлчдийн үүрэг хариуцлага улам бүр өндөрсөх ёстой.
Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан Та бүхэн эх орныхоо хөгжлийн төлөө зөвд нь зөөлөн, бурууд нь шүүмжлэлтэй хандаж, нийгмийг урагшлуулах ташуур болж ажиллана гэдэгт итгэж байна. Иймээс ч та бүхний үзэгний үзүүр нь зөвхөн үнэнийг бичдэг, үйл хэрэг нь сайн сайхны төлөө байдаг гэдэгт ч бас итгэж байна.
Сэтгүүлч таны эх орныхоо төлөө гэсэн сэтгэлээр хийсэн үйл хэрэг, бүтээл бүхэн түүхийн урт хугацаанд дарагдахгүй, харин ч улам бүр тодрох болно.
Монголын сэтгүүлзүй харанхуй нийгмийг гэрэлтүүлэх гэрэл нь байж, ард түмнийхээ итгэх найдвар нь байх болтугай.
Та бүхэнд амжилт хүсье” гэлээ.

| ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайтын төсөл “БАЛДОРЖ” шалгаруулалтын шилдгээр шалгарч, 30 сая төгрөгийн тэтгэлэг хүртэхээр боллоо |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |