Газрын тосны томоохон үйлдвэрлэгчдийн бүлэг болох ОПЕК-ийн хурал Монголын цагаар өнөөдөр буюу нэгдүгээр сарын 5-ны 09:00 цагт эхэлнэ.
ОПЕК-ийн хурлаар ирэх хоёрдугаар сард дэлхийн газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцэх юм.
ОПЕК-ийн хурал эхлэхээс өмнө газрын тосны үнэ 2021 онд өссөн үзүүлэлтээ хадгалж, тогтвортой үргэлжлэв.
24 цагийн дотор Брент газрын тосны үнэ 22 цент буюу 0.3 хувиар өсөж, нэг баррель нь 79.20 ам.доллар болсон бол, Баруун Техасын WTI төрлийн газрын тосны үнэ 21 цент буюу 0.3 хувиар өсөж, 76.29 ам.доллар болжээ.

2021 оны наймдугаар сард ОПЕК-ийн холбоо болон холбооны гишүүн бус ОХУ зэрэг газрын тос үйлдвэрлэгч оронтой хамтарч, үйлдвэрлэлээ өдөрт 400 мянган баррелиар нэмсэн. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сар, арванхоёрдугаар сард газрын тосны үнэ дээд түвшинд хүрсэн.
“Energy Aspects” компанийн шинжээч, эдийн засагч Вирендра Чаухан “Газрын тосны үнийн гол хөдөлгөгч нь ОПЕК. Үнэ нь өсөх үү, буурах уу гэдгийг холбоо шийддэг. ОПЕК-ийн холбоо зах зээл дэх нийлүүлэлтийг бүрэн удирдаж байгаа” талаар онцлон хэлсэн. Тэгвэл ОПЕК-оос олборлолтыг нэмэгдүүлж, үнийн өсөлтөд нөлөөлөх чиглэлээ өөрчлөх магадлал бага байгааг “RBC Capital Markets” шинжээчид анхааруулж байна.
ОПЕК-ийн холбоо өчигдөр “Хоёрдугаар сард газрын тосны олборлолтыг өдөрт 400 мянган баррелиар нэмэгдүүлэх чиглэл баримтлах” талаараа мэдэгдсэн. Тэгвэл ОПЕК-ийн ээлжит хурлаар дэлхийн газрын тосны олборлолтыг 400 мянган баррелиар нэмэгдүүлэх чиглэлээ барихыг дөрвөн эх сурвалж баталгаажуулж хэлжээ. Мөн хурлаар яригдах өөр нэгэн томоохон асуудал нь өмнөх хурлаар хэлэлцсэн үнийн чиглэлийг өөрчлөх асуудал байх аж.

ОПЕК-ийн холбооны өөр нэгэн анхаарах ёстой асуудал нь Украин, ОХУ, АНУ-ын асуудал байх гэнэ. ОХУ цэргүүдээ Украины хил дээр байршуулсан тухай асуудлаар АНУ, Европын холбоо ОХУ-д хориг арга хэмжээ авбал ОПЕК дахин чиглэлээ өөрчлөх шаардлагатай болох юм. Дэлхийн томоохон газрын тос олборлогчдын нэг болох ОХУ-ын асуудлаас гадна Ираны цөмийн зэвсгийн туршилттай холбоотой асуудал газрын тосны олборлолт, үнэд ч нөлөөлөх эрсдэлтэй байна.
Өнгөрсөн 2021 онд Брент төрлийн газрын тосны үнэ 50 гаруй хувиар өссөн нь АНУ-д шатахууны үнийн өсөлтөд нөлөөлж, эрх баригчид тогтоож чадахааргүй болсон. Үүнтэй холбоотойгоор Жо Байдены Засаг захиргаа газрын тосны илүүдэл үүсэж байгаа орнуудад анхаарч, үнийн өсөлтийг бууруулахад анхаарч ажиллахыг ОПЕК-оос шаардсан.
.jpg)
ОПЕК-ийн холбоо уулзалт болгоноороо олборлолтоо нэмэгдүүлэх зорилт тавьж байна. Гэвч олборлолтоо нэмэгдүүлэх зорилт нь бодит үйлдвэрлэлд хоцорч байгаа нь үнийн өсөлтөд ч нөлөөлж байгаа.
Өнгөрсөн оны долдугаар сард болсон ОПЕК-ийн хурлаар оны төгсгөлд газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх чиглэл тавин ажилласан. Тэгвэл ОПЕК-ийн 2021 оны аравдугаар сард газрын тосны гарцыг өдөрт 730 мянган баррелиар, арваннэгдүгээр сард өдөрт 650 мянган баррелиар нэмэгдүүлэх зорилтот түвшиндээ хүрч чадаагүйг Олон улсын эрчим хүчний агентлагаас мэдээлжээ.
“Ройтерс” агентлагаас гаргасан техникийн тайландаа “ОПЕК эдийн засгийн хэтийн төлөвт хий хоосон өөдрөгөөр хандаж байгаа”-г онцолсон байна. Өөрөөр хэлбэл, цар тахлын үеэс хойш сэргэж чадаагүй эдийн засагт газрын тосны олборлолтыг нэмэгдүүлж байгаа нь эдийн засгийн тогтвортой байдлыг эвдэж, зах зээл дэх газрын тосны үнээр хөгжиж буй болон хөгжингүй орнуудыг “удирдаж” байгаа юм.

| Газрын тосны үнийн дүнгээр хөгжингүй орнуудыг “базах” ОПЕК-ийн бодлого |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |