Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Баянтоорой заставын хугацаат цэргийн алба хаагчид өнгөрсөн шөнө 22:00 цагийн үед харуулын даргаа хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Уг хэргийн талаар Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга Ш.Лхачинжав мэдээлэл өглөө. Тэрбээр “Хилийн цэргийн Говь-Алтай аймгийн Алтай сумын 0214 дүгээр ангийн дөрөвдүгээр заставын харуул дээр өчигдөр 22:00 цагт хилийн манаанд үүрэг гүйцэтгээд ирсэн байлдагч Х, М нарын бууг харуулын дарга шалган хураах үед өөдөөс нь зэвсэг хэрэглэж, амийг нь хөнөөж, харуулын байрыг орхин зугтсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор Говь-Алтай аймгийн цагдаагийн болон тагнуулын байгууллага, 0214 дүгээр ангийн захирагчтай өнгөрсөн шөнө ажиллалаа. Одоогийн байдлаар хэрэг үйлдсэн хоёр байлдагчийг мөрдөн шалгаж байна. Алтай сумаас 50 орчим километр газарт унаж явсан мотоциклоо орхин цааш явсан мөрийг илрүүлээд байна.
Харуул дээр энэ хэргийн талаар хэл дуулгасан хоёр алба хаагч үлдсэн. Энэ дөрвөн байлдагч 2020 оны аравдугаар сард хилийн цэрэгт татагдаж ирсэн. Харуулын дарга байлдагчдад ямар нэгэн дарамт үзүүлдэг байсан эсэх талаар асуухад "Тийм зүйл байгаагүй. Харин ч цэргүүдтэй эвтэй харьцдаг, шүлэг уншиж өгдөг, яруу найргийн талаар бидэнтэй ярилцдаг байсан" гэх мэдээллийг харуул дээр үлдсэн хоёр алба хаагч хэлсэн. Хууль хяналтын байгууллага уг хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна.
Хэрэг үйлдсэн хоёр цэргийн нэг нь Ховд аймгийн Чандмань сумын харъяат Х, нөгөө нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат М гэдэг байлдагч. Цэргүүдийн сэтгэл зүйн хувьд ямар нэгэн анхаарал татахаар шинж тэмдэг илрээгүй. Иймд яагаад, юунаас болоод ийм хэрэг үйлдвэх болов гэдэгт дүгнэлт хийж байна. Оргосон хоёр цэргийн ар гэрийнхэнтэй холбогдож, хэргийн талаар хэлсэн. Аав ээж нь “Хилийн цэргийн ангид хүүгээ сайн байгаа гэж бодож байсан. Ийм зүйл сонсоод сандарч байна. Одоо яах вэ” гэж хэлж байгаа.
Амиа алдсан харуулын дарга “Эх орны манаа” сонины түүхт 80 жилийн ойгоор зохион байгуулсан шүлгийн уралдаанд дэд байр эзэлсэн, хамгийн сайн, шилдэг харуулын дарга байсан. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь хилийн заставд хамт амьдарч цэргүүдэд хоол хийж өгдөг байсан. Хэрэг үйлдсэн хоёр цэргийн нэг болох Ховд аймгийн Чандмань сумын харъяат Х нь ам бүл дөрөв, аав ээж дүүгийн хамт амьдардаг. Нөгөө цэрэг нь ам бүл тав, эгч дүү аав ээжийн хамт амьдардаг 19 настай залуучууд. Өргөсөн тангаргаасаа буцаж, ийм зүйл хийсэнд харамсаж байна.
Хил хамгаалах байгууллага хуулийн дагуу зэвсэг хэрэглэдэг ганц байгууллага. Нэг цэрэг 25 сумтай зэвсгийг биедээ авч явдаг. Оргосон хоёр цэрэг нийт 45 сумтай зэвсэг авч явааг тогтоосон” гэж хэллээ.
Хэрэг үйлдэгчид харуулын даргаа буудаж хороогоод, АКМ галт зэвсэг хоёр, 45 сум авч, айлын гаднаас улсын дугааргүй “Хурд” загварын мотоциклыг нь дээрэмдэн унаж, явсан байна. Тухайн застав дээр харуулын дарга нь дөрвөн байлдагчийн хамт байсан аж. Хэрэг гарсны дараа нөгөө хоёр байлдагч нь 25 км-ийн зайтай застав руугаа ирж, хэл дуулгажээ. Тус хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд цэргүүдийг эрэн сурвалжилж байна.
| Ш.ЛХАЧИНЖАВ: Амиа алдсан харуулын дарга байлдагчдад дарамт үзүүлдэггүй, эвтэй харьцдаг байсан |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |