Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг 2020 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Гэвч тус барилгын зураг төслийг гүйцэтгэгч эмнэлгийн өргөтгөлийн зургийг дутуу зурснаас нэмэлт санхүүжилт шаардлагатай болж, ашиглалтад орох боломжгүйд хүрчээ. Зураг төслийг хийсэн “Карказ зураг” ХХК эмнэлгийн байгууламжийг гал тогоогүй, тусгай зориулалтаар тоноглосон мэс заслын өрөөнүүдийг зурагт тусгаагүй, нийтийн эзэмшлийн талбай бүхий өрөөнүүдийг таазны шийдэлгүй зурсан аж. Барилгын явц 80 гаруй хувьтай байгаа хэдий ч зураг төслийн энэ алдаанаас үүдэн ашиглалтад орох боломжгүй болж, он дамжаад байна.
Энэ асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Э.Ниндэв нар ажиллалаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн
Зураг төсөл хийх тендерт “Карказ зураг” ХХК 7.9 тэрбум төгрөгийн санал өгч, шалгарсан. Өнгөрсөн хугацаанд санхүүжилтээ гүйцэд төсвөөс авсан атлаа таазгүй барилгын зураг зурсан асуудлыг ойлгох боломжгүй.
Тиймээс энэ компанийн эсрэг гомдол гаргана. Компанийн зүгээс хариу тайлбараа бэлтгээрэй. Төрийн байгууллагуудын зүгээс барилгын өргөтгөлтэй холбоотой саатсан асуудал байвал түргэвчлэх арга хэмжээ авна. Цаашид нийслэлийн эрүүл мэндийн үйлчилгээний ачааллыг хуваалцдаг томоохон эмнэлгүүдийн нэг болох Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад богино хугацаанд оруулахад анхаарч ажиллана” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв 1993 оноос зочид буудлын зориулалттай барилгад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ашиглалтад орсон цагаасаа төсвийн хөрөнгөөр нэгдсэн их засвар хийж байгаагүй. Тиймээс барилгын үндсэн хийц муудаж, цахилгаан, дулааны шугамууд ч ачааллаа дийлэхээ больжээ. Энэ талаар тус Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан “Эмнэлэг маань 30 орчим жил зориулалтын бус буюу зочид буудлын зориулалттай байранд үйл ажиллагаа явуулж ирсэн. Үүний зэрэгцээ өнөөдрийг хүртэл нэгдсэн засвар хийгдэж байгаагүй тул эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд хүндрэлтэй байна. Мөн эмнэлэг маань харьцангуй ачаалал өндөр буюу өдөрт 900 орчим хүнд үйлчилдэг. Тиймээс зайлшгүй өргөтгөлийн барилга шаардлагатай байна. Өргөтгөлөө богино хугацаанд ашиглалтад оруулж чадвал эрүүл мэндийн байгууллага онцгой ачаалалтай байгаа энэ үед эмнэлгийн үйлчилгээний, чанар хүртээмжид шууд нөлөөлнө. Эмч, ажилтнууд төдийгүй иргэдийн хувьд ч өргөтгөлийн байрыг богино хугацаанд ашиглалтад орно гэсэн хүлээлттэй байна” гэсэн юм.
| СХД-ийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн зураг төслийг гаргасан "Карказ зураг" компанид гомдол гаргана гэв |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |