Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын санаачилгаар “Агаарын бохирдлыг бууруулахад судлаачдын оролцоо” сэдэвт зөвлөлдөх уулзалт болж байгаа талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Уулзалтыг нээж Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Улаанбаатар хотын хамгийн том асуудал бол утаа. Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтаар энэ тулгамдаж байгаа асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, шийдлийг тодорхойлж, цаашид улсын хэмжээнд дагаж мөрдөх зөвлөмж гараад зогсохгүй чадварлаг эрдэмтдийн зөвлөл, баг бүрэлдэхүүн байгуулагдана гэж итгэж байна.
Түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан түлшийг айл өрхийн хэрэглээнд нэвтрүүлсэнээр агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан. Цаашид энэ үр дүнгээ бататгаж, 80 хувиар бууруулах зорилт тавин, бүх талын арга хэмжээг авч ажиллахад анхаарч, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Орчны бохирдлыг бууруулахад эргэлтийн зарчмаар нөөцийг үр ашигтай хэрэглэх, нөхөн сэргээх, сэргээгдэх эрчим хүч ашиглах, дахин боловсруулах үйлдвэрлэл байгуулах зэрэг эко системд илүү үр дүнтэй менежментийг нэвтрүүлэхэд эрдэмтэн, судлааач та бүхний оролцоо туйлын чухал байгааг онцолъё” хэмээн ярилаа.

Тус зөвлөлдөх уулзалтаар нийслэлийг цэвэр агаартай, эрүүл, аюулгүй орчин болгох, агаарын бохирдлоос хүний эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэхийг зорьж буй. Мөн тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, цаашид хэрэгжүүлэхэд тулгамдсан, бэрхшээлтэй асуудлыг нэгтгэж, судалгаа, шинжлэх ухаанд суурилсан бодлого, хөтөлбөрийг боловсруулахад чиглэсэн зөвлөмж гаргах юм.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Өнөөдрийн уулзалтыг үр дүнтэй, бүтээлч, шийдвэрлэх арга замыг илэрхийлсэн болно гэж харж байна. Ирэх жилүүдэд нийслэл хотын мастер төлөвлөгөө, стратеги төлөвлөгөөнд агаар орчны бохирдлын асуудлыг нийслэлийн иргэн бүрийн ая тухтай орчин, амьдралын хэв маягт нийцүүлэхийн тулд та бүхний санал, санаачилгыг бид байнга тусган, асуудалд авч хэрэгжүүлнэ” гэлээ.

Зөвлөлдөх уулзалтыг цаашид цувралаар зохион байгуулах бөгөөд өнөөдөр Агаарын бохирдлын тархалтын загварчлал, өнөөгийн төлөв байдал, Агаарын бохирдлын шалтгаан, эрүүл мэнд, Авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах гэсэн гурван багц илтгэлийг салбарын эрдэмтэд хэлэлцэж байна. Уулзалтад ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, академич Б.Авид, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн материал судлал, технологийн лабораторийн эрхлэгч, Академич Ж.Тэмүүжин, НЭМҮТ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор С.Өнөрсайхан нарын 10 гаруй эрдэмтэн, судлаачид оролцон, судалгаа шинжилгээнд суурилсан санал дэвшүүлсэн юм.

| Агаарын бохирдлыг бууруулахад судлаачдын оролцоог чухалчилсан зөвлөлдөх уулзалт болж байна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |