Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн үүсэл хөгжил, түүхэн замналыг иж бүрэн үнэт өв болгон үлдээх зорилгоор Соёл, урлагийн цогцолборын дэргэд дижитал музей байгуулж, удахгүй нээлтээ хийх аж. Энэ нь орчин үеийн техникийн шийдэл бүхий Монголын анхны дижитал музей болох юм. Тус музей нь Монгол орны уул уурхай, цахим мэдээлэл, түүхэн замнал, үйлдвэрлэл, технологи, инновац, нийгмийн хариуцлагатай Эрдэнэт үйлдвэр, Бидний бахархал гэсэн зургаан танхимтай аж.
Музейд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой 200 гаруй видео контент, 1000 гаруй үзмэр, 160 гаруй ном бүтээл, 30 гаруй самбар үзүүлэн, үзмэрүүдийг байршуулжээ
Эдгээр танхимаас Эрдэнэт үйлдвэрийн 40 гаруй жилийн түүх, судлал, хөгжил дэвшилтэй бүх талаас нь олон орны хэлээр танилцах боломжтой юм. Түүнчлэн цех нэгж бүрийн цахим танилцуулга, баримтат кино болон бүс нутгийн иргэд, анхдагчдын гар дээр байсан ховор, түүхэн үзмэр, баримтыг цуглуулж хадгалжээ. Эдгээрээс 1952 онд Эрдэнэт уулын орчмоос олдсон олборлолтод ашигласан байж болох хүрэл тогоо, хүрз, зээтүүний үзүүр зэргийг Булган аймгийн музейд хадгалж байсныг зохих журмын дагуу хуулбарлуулан авч байрлуулсан нь ихээхэн сонирхолтой юм. Мөн Эрдэнэт үйлдвэрийн нээлтийн концертын хөтөлбөр, анхны ачаа ачих үеийн төмөр замын гадас, тэсэлгээний буу зэрэг сонирхол татахуйц, түүхэн ач холбогдолтой үзмэр, баримт бичгийг байршуулжээ. “Одоо тус музейг улсын статустай болгох зорилгоор бүх үзмэр, бүтээлийг улсын бүртгэлд бүртгүүлж, код авах, нэгдсэн системд холбох ажил хийгдэж байна. Ингэснээр, хүн бүрийн өгсөн бичиг баримт, бүтээл улсын үнэт өв болж үлдэнэ” гэж тус музейн эрхлэгч О.Нансалмаа ярилаа.
Эх сурвалж: erdenettoday.mn
| Монголын анхны дижитал МУЗЕЙГ нээнэ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |