-АстраЗенека вакциныг манай улс өнөөдөр хүлээж авлаа. Нэг хүнд хоёр тун вакцин хийнэ гэх мэдээллийг өгч байгаа. Вакцин хийлгэсэн хүнд хэчнээн хугацаанд коронавирусийн эсрэг дархлаа тогтох вэ?
-Өнөөдөр өглөө АстраЗенека вакцины 150 мянган тунг хүлээж авсан. Нэг хүнд хоёр тун гэж үзвэл 75 мянга болно гэсэн үг. Энэ вакциныг эхний ээлжинд эрүүл мэндийн байгууллагын ажилчид, халдварын голомтод ажиллаж байгаа болон эрсдэлт бүлгийн хүмүүст хийнэ. Аливаа вакцин, тариаг хийхдээ үйлдвэрлэгчийн зааврыг барьж ажилладаг. Тэгэхээр АстраЗенека вакциныг 21-28 хоногийн интервалтайгаар хоёр удаа тарина. Хоёр удаа тарьсаны дараа 14-өөс дээш хоногийн дараа дархлаа үүснэ. Бидэнд ирж байгаа мэдээллээр тус вакцин 95 хувийн үр дүнтэй.
Вакцин хийлгэсний дараа хэчнээн хугацаанд дархлал тогтохыг судалж байна. Энэ вакцин шинээр гарсан учир тарьсаны дараа ажиглах, суддлах ажлууд явагдана. Ямар нэгэн вакциныг тарихад тухайн найрлагад нь орсон бодисноос харшлах гэх мэт асуудал байх учир эмчийн үзлэгээр орсны дараа тухайн хүнийг вакцинжуулах эсэхийг шийдвэрлэнэ. Эрүүл мэндийн байдлыг хянуулж, эмч хийлгэж болно гэсэн вакцин тариулна. Халуунтай, харшил, хордлоготой болон тухайн үедээ өндөр халуунтай байх гэх мэт заалтууд байгаа.
-АстраЗенека вакцинаас гадна гурван төрлийн вакцины сонголт бий гэж хэлж буй. Тэгвэл энэ гурван төрлийн вакциныг хэзээ оруулж ирэх вэ?
-Өнөө өглдөө Английн Оксфордын АстраЗенека вакцин БНЭУ-аас ачигдаж ирлээ. Мөн өнөө орой 22:00 Синофарм вакцин манай улсад ирнэ. Уг вакцин ДЭМБ-аас зөвшөөрөл гарахаар хүлээгдэж байгаа. Удахгүй зөвшөөрөл нь гармагц вакцинжуулалт хийхэд бэл байхаар татан авалт хийж байна гэсэн үг. Тэгэхээр урд, хойд хөршийн вакцин болон АстраЗенека, Файзер вакциныг хадгалах горим бэлэн байгаа.
-Эрсдэлтэй хороодын хөл хориог цаашид үргэлжлүүлнэ гэлээ. Ямар зохицуулалт хийх вэ?
-Нийт 12 хоногийн хугацаанд 102 хүнийг халдвартай басйныг тогтоосон. Нэг хүн 10 хүнд халдвар тархаана гэж тооцвол 1000 хүн халдвар авч болох эрсэдлийг энэ 12 хоногийн хугацаанд илрүүлсэн. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” эхлэхээс өмнө нийт 130 гаруй голомт байгаа талаар мэдээлж байсан. Энэ ажлын хүрээнд 10 гаруй голомтыг шинээр илрүүлсэн. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг зарласан хугацаанд хөл хөдөлгөөн 95-98 хувь хязгаарлагдсан. Энэ бол өмнө төдийлөн хязгаарлаж байгаагүй хөл хорионы үр дүн юм. Тийм учраас хавьтлыг тоог бууруулж, голомтуудыг хумих тал дээр үр дүнтэй ажилласан. Харин хаана, ямар далд голомт байгаа дүр зургийг маргааш эцэслэн гаргана. Маргаашнаас хойш бүх эрсдэл зогссон гэсэн үг биш. Иймд халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад хэвийн горимд шилжинэ.
Нийт батлагдсан тохиолдлын 40 хувь гэр бүлээс, 60 хувь нь ажлын байр гэх мэт гаднаас халдварт өртөж байна. Албан газрыг дагасан томоохон 16 голомтыг бид наро хяналтандаа авсан. Энэ нь халдварын батлагдсан тохиолдлыг олж, хавьтлуудыг нь тусгаарлаж шинээр тархаахгүй байхыг хэлнэ.
ДЭМБ-аас 16-аас дээш, 18-аас дээш насны иргэдийг тарина гэсэн заавартай учир хүүхдийн вакцин гараагүй байна. Иймд насанд хүрсэн иргэдээ 100 хувь вакцинжуулна
-Ерөнхий сайд ямар вакцин тариулах вэ?
-Монгол Улсын Ерөнхий сайд хэлснийхээ дагуу АстраЗенека вакциныг маргааш өглөө тариулна. Энэ талаар маргааш тодорхой мэдээллийг өгнө.
-Вакцин хийлгэсний дараа тухайн хүн ямар дэглэм барих вэ?
-Вакцин хийлгэхийн өмнө өмнө хэлсэнчлэн эрүүл мэндийн үзлэгт орно. Дархлаа султай, халуурсан, үрэвслийн шалтгаантай ямар нэгэн авчтэй байж болохгүй. Мөн ковидын вакцин хийлгэсэн үедээ өөр төрлийн вакцин хийлгэж болохгүй. Эхний тунгаа хийлгэсэн бол 28 хоногийн дараа хоёр дахь тунгаа хийлгэх ёстой. Бүтэн тунгаа авч байж дархлаа тогтоно. Энэ 28 хоногийн дотор дахин халдвар авахаас сэргийлж, амны хаалт зүүж, өөртөө анхаарах ёстой. Хөнгөн халуурах, толгой эргэх, дотор муухайрах шинж тэмдэг вакцин хийлгэсний дараа богино хугацаанд илэрч болно. Даарч, хөрөхгүй байж, биеэ гамнах хэрэгтэй.
-Хүн амын үлдсэн 40 хувиа хэзээ вакцинжуулах вэ?
-Үлдсэн 40 хувь 0-18 насны 1.2 сая иргэн байна. ДЭМБ-аас 16-аас дээш, 18-аас дээш насны иргэдийг тарина гэсэн заавартай учир хүүхдийн вакцин гараагүй байна. Иймд насанд хүрсэн иргэдээ 100 хувь вакцинжуулна. Эхний ээлжинд голомтод ажиллаж буй эмч эмнэлгийн байгууллагын ажилчдыг дараа нь өндөр настай, архаг хууч өвчтэй хүмүүсийг вакцинжуулна. 45-аас дээш насны хүмүүс өвчлөлд ихээр нэрвэгдэж байгаа.
| Ц.ГАНЗОРИГ: Ерөнхий сайд АстраЗенека вакциныг маргааш өглөө тариулна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |