Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, АДАПТ төслийн нэгжээс Цаг уур, орчны шинжилгээний газар, Монголын Үндэсний Давхар Даатгал ХК-тай хамтран “Зудын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ, санхүүжилтийг шийдвэрлэх арга зам ” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч хадагтай Лин Цао нар оролцож, үг хэллээ
Хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ “МУЗН-ээс цаг уурын мэдээлэлд суурилсан санхүүжилтийн (Forecast-based financing) механизмыг хэрэгжүүлж эхэлсэн нь эрсдэлийг урьдчилан тооцож, хүндрэхээс өмнө малчдад шаардлагатай дэмжлэгийг цаг тухайд нь хүргэж урьдчилан хамгаалах тогтолцоонд тодорхой хувь нэмэр болж байна. Энэхүү улсын болон дотоодын туршлага нь зудын давтамж, эрчим нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд төрийн байгууллагууд бодлого, төлөвлөлтдөө тусгаж, салбар хоорондын уялдаа холбоо дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тиймээс зудын эрсдэлийг эрт илрүүлэх чадавхыг улам бэхжүүлэх, төрийн байгууллагууд болон олон улсын байгууллага хоорондын мэдээлэл солилцоо, уялдаа холбооны урсгалыг сайжруулах, улмаар даатгалын механизм болон эрт санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогыг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд энэ удаагийн хэлэлцүүлэг хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Хэлэлцүүлэгт БОНХЯ, СЯ, ХХААХҮЯ, ОБЕГ, ЦУОШГ, МЭГ, олон улсын донор байгууллагууд, элчин сайдын яамдын төлөөлөл, хувийн хэвшлийн болон даатгалын салбарын төлөөлөл биечлэн, 21 аймгийн Онцгой комиссын гишүүд, малчдын төлөөлөл цахимаар оролцсон юм.
Энэ үеэр ХХААХҮЯ-аас “Сүүлийн жилүүдийн зудын нөхцөл байдал, нөлөөлөл”, УЦУОСМХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, др.Д.Гомболүүдэв “2025-2026 оны өвлийн цаг уурын төлөв ба зудын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ”, Монголын үндэсний Давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант “Нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээг үндэсний давхар даатгалын системд ашиглах нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, оролцогчид мэдээллийн урсгал дата мониторинг, малчид өрхийн түвшинд мэдээлэл хүргэх талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
| Зудын эрсдэлийг эрт илрүүлэх чадавхыг бэхжүүлж, санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг онцлов |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |