Өөдөө тэмүүлэх шат бүр өөр, өөрийн гэсэн сорилт бас амжилтыг дагуулж байдаг ч шантралгүй, урагшаа зүтгэсэн нэгэнд боломжийг олгодог мэт. Ухарч болох ч урам зориг, итгэлийн гал, бусдын дэм, өөрийгөө дайчилсан цаг хугацаа гээд олон зүйлээс шалтгаалдаг. Амьдралын, ажлын, амжилтын оргилын шат хүртэл өдөр бүрийн хичээл зүтгэл, үйлдлээрээ үлгэрлэн алхаж байгаа олон залуус Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэдэг. Амь аварч, амьдрал бэлэглэдэг ажлаасаа аз жаргалыг мэдэрдэг нь тэдний л ертөнц гэж хэлж болохоор. Тиймээс энэ удаагийн nematimes булан “Ахлагчийн албаны тэмдэглэлт өдөр”-ийн хүрээнд Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэж байгаа залуу үеийн төлөөллийг онцоллоо. Түүнийг Золбоогийн Золбаяр гэдэг. Тэрбээр Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангид аврагч-гал сөнөөгчөөр ажилладаг, ахлах ахлагч цолтой алба хаагч юм.
-Намайг Золбоогийн Золбаяр гэдэг. Миний бие Хэнтий аймгийн Норовлин суманд төрж, хүүхэд насаа Улаанбаатар хотод өнгөрөөсөн. Дөрвөн хүүхэдтэй айлын отгон хүү. Сонгино хайрхан дүүргийн ерөнхий боловсролын 76 дугаар дунд сургуулийг 2015 онд төгсөж, 2016 онд 032 дугаар Хүндэт харуулийн ангид II ээлжээр цэргийн алба хаасан. Цэргийн алба хаах хугацаандаа Онцгой байдлын албанд ажиллах шийдвэрээ гаргаж байлаа. Анх гал л унтраадаг гэсэн бусдын адил төсөөлөлтэй энэ албанд орж байсанаа нуухгүй. Албанд орсноос хойш албаныхаа онцлогийг, мэргэжлийнхээ сайханыг өдөр бүр мэдэрч, бахархал дүүрэн сэтгэлээр үүргээ гүйцэтгэж байна.
-ДХИС-ийн Ахлагчийн сургуулийг 2019 онд төгсөж, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангид томилогдсон. Үүрэг гүйцэтгэснээс хойш 6 жилийн хугацаанд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 70 гаруй удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 43 хүний амь нас, 838.9 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалахад гар бие оролцсон байна. Онцгой байдлын байгууллагын 2023 оны “Шилдэг аврагч-гал сөнөөгч”-аар шалгарч байлаа.
.jpg)
| З.Золбаяр: Амь аврах их үйлсийн эгнээнд элссэн учраас Онцгой байдлын алба бол миний бахархал |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |