Нийслэл дэх Жендэрийн салбар хороо өнөөдөр хуралдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. Монгол Улсын нийт хүн амын 49 хувь нь эрэгтэйчүүд, 51 хувь нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүд дунджаар 76 насалдаг бол эрэгтэйчүүд 67 насалж байна. Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 9 жилийн зөрүүтэй.

Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 60.9 хувь нь эмэгтэйчүүд. Жендэрт суурилсан хүчирхийлэлд 87.6 хувь нь эмэгтэйчүүд өртдөг. Ажиллах хүчний оролцооны хувьд 71.4 хувь нь эрэгтэйчүүд, 53.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Шийдвэр гаргах түвшинд 74.6 хувь нь эрэгтэйчүүд, 25.4 хувь нь эмэгтэйчүүд ажиллаж байна. Гэхдээ улс төр, парламентын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоогоор Монгол Улс Азид манлайлж, дэлхийн түвшинд ойртож байгаа аж.

Монгол Улсын хэмжээнд өрх толгойлсон нийт 66.8 мянган хүн амаас өрх толгойлсон ганц бие эх 54.8 мянга, өрх толгойлсон ганц бие эцэг 11.9 мянга байна. Үүнээс 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх 27.9 мянга байгаа юм. Эмэгтэйчүүд өдөрт дунджаар 4.1 цагийг цалингүй асрах болон гэрийн ажилд зарцуулдаг бол эрэгтэйчүүд өдөрт 1.7 цагийг зарцуулдаг гэв.

Хуралдааны үеэр жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомж, бодлого чиглэл, зөвлөмжийн талаар Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга А.Адилбиш танилцууллаа. Тэрбээр “Жендэрийн тэгш байдлыг хангах үзэл баримтлал, зарчмыг Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Хууль зүйн туслалцааны тухай хууль, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүх шинжилгээний тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуульд тухайлан тусган хэрэгжүүлдэг. Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогод жендэрийн талаарх бодлогыг мөн тусгаж өгсөн байдаг. Жендэрийн талаарх ойлголт, мэдлэгийг бататгах сургалт, уулзалтуудыг байгууллага болон иргэдийн дунд тогтмол зохион байгуулдаг” гэв.
Аливаа байгууллага, ААН-д Жендэрийн тэгш байдлыг хангаснаар дараах үр дүнгүүд гардаг байна.
| Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 60.9 хувь нь эмэгтэйчүүд, 39.1 хувь нь эрэгтэй байна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |