Улаанбаатар хотын хог хаягдал өдөр ирэх тусам нэмэгдэж, хогийн цэгүүд нь ачааллаа дийлэхгүйд хүрч байна. Харин эсрэгээрээ эрчим хүч, цахилгааны хязгаарлалтад өртөх эрсдэлтэй болоод буй. Тэгвэл тус хоёр асуудлыг бүрэн шийдэж мэдэх нэгэн төслийг хэрэгжүүлэх гарын үсэг зурах ёслол өнгөрсөн аравдугаар сарын 24-нд боллоо.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар Монгол Улсын хэмжээнд анх удаа хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын нэг “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих юм. Тус үйлдвэр нь өдөрт 1500 тонн хог шатаах хүчин чадалтай бөгөөд 206.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар баригдах юм. Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 30 сарын хугацаанд гүйцэтгэж, 28 жилийн дараа төрд шилжүүлэх аж. “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” нь жилд 8000 цаг ажиллаж, 35 мвт хүчин чадал бүхий цахилгаан эрчим хүч гаргах юм. Үүнийг энгийн үгээр тайлбарлавал нэг айл 1-2 квт цахилгаан хэрэглэдэг гэж үзвэл 35000 айл нэгэн зэрэг гэрэл, телевиз, хөргөгч, цахилгаан хэрэгслээ ашиглахад хүрэлцэх хэмжээний цахилгаан гэсэн үг юм.
.jpg)
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийн гарын үсэг зурах ёслолын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хот өдөрт дунджаар 1500 тонн ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал гаргаж байна. Үүнийг хотод ойрхон хоёр цэгт булаад байх нь зөв үү гэдэг асуудал гарсан. Хэд хэдэн шийдэл яригдаж, хогийг шатааж эрчим хүч, дулаан цахилгаан үйлдвэрлэе хэмээн шийдэж төслийн тендерийг зарласан. Улаанбаатар хот орчин цагийн хот болохын тулд орчин үеийн хотуудад байдаг инженер хангамжийн нэгжүүдийг бий болгох шаардлагатай. Энэ нэгжүүд нь хэрэглэгчдийн тарифаар өөрсдийгөө санхүүжүүлж, олсон орлогоороо хөрөнгө оруулалтаа нөхдөг зарчимд шилжих зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Хөрөнгө оруулагчдаа Улаанбаатар хотод энэ чиглэлээр хөрөнгө оруулалт хийж, эрсдэлд үүрч орж ирсэн явдалд туйлын их талархалтай байна. Энэ бол 100 хувь хувийн сектор энэ салбарт хөрөнгө оруулалт хийж байгаагаараа онцлогтой төсөл юм. Бид зөвхөн тарифын баталгаа гаргаж буй. Мөн анх удаа төр хувийн хэвшлийн түншлэлд Засгийн газар баталгаа гаргаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд “Urban mining” гэдэг ойлголт дэлхийн хотуудад дэлгэрч байна. Энэ нь өмнөх жилүүдэд булсан хогийг буцаан ухаж, шатаан эрчим хүч үйлдвэрлээд байгаль экологио 100 хувь сэргээх ойлголт юм. Тус төсөл нь Монгол Улсад экологийн чухал ач холбогдолтой. Шатаах үйлдвэрт зөвхөн Улаанбаатар хотын хог хаягдлыг шатаагаад зогсохгүй, Төв аймгийн Зуунмод хот, Хүннү хот, Алтанбулаг, Сэргэлэн сумдын хогийг үнэ төлбөргүй шатаана. Мөн Улаанчулуут, Цагаандавааны хогийн цэгүүдэд ойрын 10 жилд дарагдсан хогийг ухаж шатаан байгаль экологио бүрэн цэвэрлэнэ”гэсэн юм. Өдөрт шатааж, эрчим хүч гаргахаар төлөвлөж буй 1500 тонн хог нь Улаанбаатар хотоос өдөрт гардаг нийт хогийн 35-40 орчим хувь нь гэсэн үг. Ингэснээр хогийн цэгийн ачаалал буурахаас гадна хогноос ялгарах метан хий буурч, хүлэмжийн хийг 200-300 мянган тонноор бууруулах юм.
.jpg)
“Улаанбаатарт түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батырбек “Хог шатааж эрчим хүч гаргах” үйлдвэр нь Улаанбаатар хотын хогийн эдийг засгийн эргэлтэд оруулах зорилготой. Хогийг зүгээр булах биш шатааж, эрчим хүч, дулаан үйлдвэрлэх, ажлын байр бий болгох төсөл юм. Төсөл нь 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бий болж байгаа. Төр хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэж байгаагаараа хамгийн онцлог юм. Хог шатаах үйлдвэрийг барихын тулд 500 орчим хүн ажлын байраар хангагдсан байгаа, цаашид ашиглалтад орсны дараа 86 хүн тогтмол ажлын байраар хангагдана. Бид төслийн хэрэгжилтийн хугацаанд хогныхоо бүтцийг судалсан. Нийт хаягдлын хэдэн хувь нь шатах, дахин боловсруулах боломжтойг нь судалсан” гэв.
.jpg)
| УЛААНБААТАР ХОТООС ГАРДАГ ХОГНЫ 35-40 ХУВИЙГ НЬ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |