Mонгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, профессор Хорлоогийн Цэвлээ 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Х.Цэвлээ нь 1932 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрж, сумын бага, дунд сургуулийг төгсөж, 1962-1966 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургууль, 1970-1972 онд Зөвлөлт Холбоот Улсын Москва хотод Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын дээд сургуульд улс төр судлаач, сэтгүүлч мэргэжил эзэмшжээ.
Тэрбээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын бага сургуульд багш, сумын Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн үүрийн дарга, аймгийн намын хороонд зааварлагч, 1956-1959 онд Баянхонгор аймгийн “Лениний зам” сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1959-1962 онд Баянхонгор аймгийн Гүйцэтгэх Захиргааны Соёлын хэлтсийн дарга, 1966-1970 онд аймгийн МАХН-ын хорооны лектор-суртал нэвтрүүлэгч, 1972-1980 онд МАХН-ын Төв Хороонд лектор-суртал нэвтрүүлэгч, 1980-1990 онд МАХН-ын Төв Хороо, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын төв хэвлэл “Үнэн” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, “Тоншуул” сэтгүүлийн эрхлэгч, 1990-1991 онд Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хорооны дарга, 1991-1996 онд Засгийн газрын төв хэвлэл “Засгийн газрын мэдээ” сонины ерөнхий эрхлэгч, 2004-2015 онд “Их Монгол” дээд сургуульд зөвлөх багшаар ажиллаж байв.
Х.Цэвлээ нь нийгмийн шилжилтийн үед монголын сэтгүүл зүйн салбарыг манлайлж, “Үнэн” сониноор дамжуулан “Ардчилсан хувьсгалын тохироо бүрдлээ”, “Галбын говийн дөрвөн тэмээчнийд”, “Тэжээгчээ алдвал тэтгэврийг хэн хариуцах бэ?”, “Хөл нүцгэн сэхээтэн” зэрэг олон арван нийтлэлээр дан ганц намын бус ардчиллын үзэл санааг дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Х.Цэвлээ нь “Монголын нууц товчоо”-г сэтгүүл зүйн онолын судалгааны хүрээнд татан оруулж, “сэтгүүл зүйн түүхийн дурсгалт бичиг мөн” гэж нотлохыг оролдсон нь монголын сэтгүүл зүйн онол, практик төдийгүй “Монголын нууц товчоо”-ны Олон Улсын судлалд үнэ цэнтэй, шинэлэг судалгааны ажил болжээ.
Төр засгаас түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнажээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цэвлээ таны эх орныхоо хөгжил, сэтгүүл зүйн салбарт оруулсан нөр их хөдөлмөр, шударга зан, зарчимч чанар, зөөлөн сэтгэл, эгэл даруу төрх бидний сэтгэлд мөнхөд орших болно.
У.ХҮРЭЛСҮХ, Г.ЗАНДАНШАТАР,
Б.НАЙДАЛАА, С.БЯМБАЦОГТ, Ч.УНДРАМ, Б.БАТЦЭЦЭГ,
Д.ГАНБАТ, Д.ЖАРГАЛСАЙХАН, Д.ЦОГТБААТАР,
Э.ЭНХБАТ, Д.МӨНХСАЙХАН
| ЭМГЭНЭЛ: ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ (1932-2025) |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |