Баянхонгор аймаг руу Бүсийн суралгалтад оролцохоор явсан Онцгой байдлын алба хаагчид автобустайгаа осолдож, олон хүн бэртсэн гэх мэдээлэл гарсан. Энэ талаар ОБЕГ-ын хэвлэлийн албанаас тодруулахад “Онцгой байдлын байгууллагын нэгдсэн сургалт, дадлагад оролцохоор явж байсан алба хаагчдын автобус Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрт өчигдөр замын хажуугийн шон мөргөсөн осол гарсан. Автобусанд 16 алба хаагч явсан бөгөөд ослын улмаас гурван алба хаагч хүндэвтэр, долоон алба хаагч хөнгөн гэмтэл авсан. Онцгой байдлын байгууллагын зүгээс алба хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалах шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Агаараас эрэн хайх, аврах ангийн яаралтай тусламжийн багийг илгээж, хүндэвтэр болон хөнгөн гэмтэл авсан алба хаагчдыг авчран Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Өвөрхангай аймгийн Цагдаагийн байгууллага ажиллаж байна. Онцгой байдлын байгууллагаас жил бүр сургалт, бэлтгэлийн төлөвлөгөөг гаргаж, зохион байгуулсан сургалтыг дүгнэх, цаашдын төлөвлөлтийг хийх зорилгоор нэгдсэн сургалт, бэлтгэлийг зохион байгуулдаг уламжлалтай. Сургалт, бэлтгэл гэдэгт нь алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сэтгэлзүй, бие бялдрыг хөгжүүлэх олон талт арга хэмжээг хэлдэг бөгөөд харилцан туршлага, дадлага солилцож, ирэх жилийн зорилтоо тодорхойлдог онцлогтой юм” гэлээ.
Харин ГССҮТ-ийн мэргэжилтнээс хүндэвтэр гэмтсэн гурван хүнд ямар эмчилгээ хийж байгаа талаар тодруулахад “Зам тээврийн осолд орсон Онцгой байдлын алба хаагчдын биеийн байдал тогтвортой байгаа. Одоогийн байдлаар манай эмнэлэгт гурван хүн хүргэгдэж ирсэн. Хоёр нь насанд хүрэгчдийн мэс заслийн тасагт, нэг нь толгойн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Тэд мэс засалд орохгүй” гэсэн юм.
| ГССҮТ:ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ОРСОН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫН ГУРАВ НЬ МЭС ЗАСЛИЙН ТАСАГТ ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |