Архангай аймгийн онцгой комисс Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх, коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг сум, хот хооронд зорчих хөдөлгөөний хязгаарлах шийдвэр гаргажээ. Хэдий хугацаанд хөдөлгөөн хязгаарлахыг Архангай аймгийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч С.Батзаяагаас тодрууллаа.
-Архангай аймгаас орох, гарах хөдөлгөөнийг маргаашнаас ирэх сарын 15 хүртэл хязгаарлана гэсэн. Энэ үнэн үү?
-Архангай аймгийн Онцгой комисс хуралдаж, захирамж гаргасан. Засгийн газрын тогтоолын дагуу Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх, коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг сум, хот хооронд зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг маргааш 09:00 цагаас ирэх сарын 15-ны өдрийн 09:00 цаг хүртэл хягаарлана.
-Сумд хоорондоо мөн зорчих боломжгүй гэсэн үг үү?
-Тийм. Сумдаас аймгийн төв, хот хооронд зорчиж байгаа иргэд, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдсөнөөс бусад хөдөлгөөнийг хориглосон. Цагаан сарын баярын өдрүүдэд хөдөлгөөнт эргүүл гаргаж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгоод байна. Мөн цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдаа, зар сурталчилгаа, хөнгөлөлт, урамшуулал зарлахгүй байхыг бүх төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагын дарга, эрхлэгч анхааруулсан байгаа. Үүний хүрээнд Өгийнуур сумын Майхан толгой хэмээх газарт хяналтын пост гаргаж, хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар, цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа А.Лхагвадорж, Өгийнуур сумын Засаг дарга Ш.Үүрцайх нарт үүрэг болгосон.
-Улаанбаатар хотоос хэчнээн иргэн татсан бэ?
-Улаанбаатар хотоос 300 гаруй иргэн татсан. Ирсэн иргэн бүрээс шинжилгээ авч байгаа. Улаанбаатар хот болон халдварын голомт бүхий бүс нутгаас ирсэн иргэдийн бүртгэл, судалгааг гаргаж 14 хоног гэрийн тусгаарлалтад байлгаж хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон. Хязгаарлалт болон гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдэд зохих хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллана.
-Архангай аймагт байгууллага, худалдааны төв хэвийн ажиллах уу?
-Аймаг болон сумдын бүх үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Бусад аймаг, сум руу зорчиж буй иргэд дайран өнгөрч болно. Зөвхөн Архангай аймгийн 19 сум хоорондын хөдөлгөөнийг цагаан сарын үеэр хязгаарлаж байгаа юм.
| С.БАТЗАЯА: Архангай аймгаас орох, гарах хөдөлгөөн хязгаарлана |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |