-Өнөөдөр ч гэсэн танай суманд газар хөдөлсөөр байна уу?
-Өнөөдөр бага үдийн үед 3.5-4.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Энэ сарын 12-ны 05:32 цаг 56 секундэд 6.8 магнитуд хүчтэй газар хөдөлсөн. Түүнээс хойш 3.5 магнитудаас дээш хүчтэй 100 гаруй удаа газар хөдөлж, 8000 гаруй удаагийн чичирхийлэл газар хөдлөлтийн станцад бүртгэгдсэн. Эхний газар хөдлөлт сумын төвөөс баруун урд зүгт 28 км-ийн зайд мэдрэгдсэн. Сүүлийн үед газар хөдлөлт сумын төв рүү ойртож, 10 гаруй км-ийн зайтай мэдрэгдэж байна.
-Газар хөдлөлт, чичирхийлэл багасах урьдчилсан тооцоо гарсан уу?
-Хөвсгөл нуурын ёроолд 14 км-ийн дор хагарал үүссэн. Тус хагарал элс, шавар, шороогоор дүүрч, битүүрсэн тохиолдолд хэвийн байдалд орно гэж мэргэжлийн хүмүүс хэлсэн. Одоогийн газар хөдлөлт аюул багатай, цаашдаа хүч нь буурна гэсэн мэдээлэл байна. Хагарал битүүртэл газар хөдөлнө гэсэн үг.
-Хөвсгөл нуурын доорх хагарал хэдий хугацаанд битүүрч, хэвийн болно гэж үзэж байна вэ?
-Манай сум Байгаль нуурын газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамрагддаг. Хүчтэй газар хөдлөлт 30 жилийн дараа давтагдаж байна гэж ярьсан. Гэхдээ жилд 200-300 удаагийн чичирхийлэлт мэдрэгддэг. Үүнийг иргэд мэдэрдэггүй. Дэлхий нийтэд газар хөдлөлтийн талаарх судалгаа хийдэг судлаачдын тооцооллоор 45 хоног буюу сар гаруй хугацаанд үргэлжлэх магадлалтай гэсэн. Дахин хохирол учрах хэмжээнд газар хөдлөхгүй. Гэхдээ байгалийн аюултай үзэгдэл учир гэнэт хүчтэй газар хөдлөх магадлалтай.
-Сумын иргэд айж сандрах нь багассан уу. Иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгсөн үү?
-Газар хөдөлсөн эхний өдөр иргэд их айдас, түгшүүртэй байсан. Газар хөдлөх, аливаа зүйл дуугарах тохиолдолд цочиж, айж сандардаг байв. "Та бүхэн тайван байх хэрэгтэй. Хэрвээ айж сандарч байхдаа буруу шийдвэр гаргаж юманд цохиулж гэмтэж, бэртэх эрсдэлтэй" гэдгийг анхааруулсан. Сумын Онцгой комисс, холбогдох албан тушаалтнууд айл, өрхүүдээр орж зөвлөгөө, мэдээлэл өгсөн. Мөн иргэд цахимаар мэдээлэл авч байгаа. Одоо манай сумын иргэд анхан шатны түргэн тусламжийн мэдлэгтэй болсон.
-Газар хөдлөлтийн улмаас хэдий хэмжээний хохирол учирсан бэ?
-68 өрх болон сумын төвийн албан газар болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг, захиргааны хана, багана, шал, таазанд цууралт үүссэн. Эдгээр барилга нь анхан шатны мэргэжлийн хяналтын үзлэгээр цаашид ашиглах боломжгүй гэх үнэлгээтэй гарсан. Манай сумын хэмжээнд 96.5 сая төгрөгийн хохирол учирсан. Сумын онцгой комисс холбогдох байгууллага болон ард иргэдийн хохирлыг барагдуулна.
.jpg)
| Б.БААСАНСҮРЭН: Хөвсгөл нуурын 14 км-ийн гүнд үүссэн хагарал битүүрсэн үед газар хөдлөлт намдана гэсэн |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |