Хаваржилтын нөхцөл байдал болон зудын эрсдэлийг бууруулахаар авч буй арга хэмжээний талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас хоёрдугаар сарын 14-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлыг зарласан билээ. Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, зудын эрсдэлийг бууруулах холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж, мэдээллийг тогтмол хүргэж байна. Улсын хэмжээнд 10 аймгийн 37 суманд төмөр буюу мөсөн зуд, 16 аймгийн 130 суманд цагаан зуд, 14 аймгийн 49 сум болон нийслэлийн хоёр дүүрэгт цагаанаар зудархуй буюу нийт 20 аймгийн 216 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн. 22.3 мянган малчин өрх төмөр зудад, 75 мянган малчин өрх цагаан зудын хүндэрсэн нөхцөл байдалд байна. Улсын хэмжээнд 4.7 мал хорогдсон байна. Сүхбаатар аймагт 1.3 сая, Хэнтий аймагт 636 мянга, Дорноговь аймагт 432 мянга, Архангай аймагт 418 мянга, Төв аймагт 351 мянга, Дундговь аймагт 202 мянган мал хорогдсон байгаа юм. Энэ сарын байдлаар улсын хэмжээнд 70 хувиас дээш малаа алдсан 2257 өрх, бүх малаа алдсан 342 өрх байна.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас аймаг, орон нутгийн онцгой комиссын үйл ажиллагаануудад дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм. Зэвсэгт хүчний анги байгуулага техник хэрэгсэл явуулж, Баян-Өлгий, Дорноговь, Булган, Төв, Сүхбаатар аймгийн 19 сум руу 25 тээврийн хэрэгсэл, 274 албан хаагчийг томилон ажиллуулсан. 502 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 201 өрхийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг хийсэн. Хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн аймгийн онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангиуд энэ сарын 18-ны өдөр 167 малчин иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, 786 малчин өрхөд хоол хүнсний тусламж үзүүж, 248 малчин өрхөд өвс мөн 356 өрхөд тэжээл хүргэх арга хэмжээг зохион байгуулсан. Энэ ажилд давхардсан тоогоор 118 албан хаагч, 48 техник хэрэгсэлтэйгээр ажилласан.
Аймгуудын онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангиуд сарын хугацаанд 5286 малчин өрхөд түлээ түлш хүргэх, 5332 малчин өрхөд хоол хүнсний тусламж үзүүлэх, 14157 өрхөд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, 83114 малчин өрхөд өвс, 87487 малчин өрхөд тэжээл хүргэн ажилласан. Энэ ажилд давхардсан тоогоор 6332 албан хаагч, 1648 техник хэрэгсэл ажилласан юм. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 703 албан хаагч, 236 техник хэрэгсэлээр 17 аймгийн 96 суманд ажиллаж, 8267 айл өрхүүдэд хүрч, цасанд хаагдсан зам давааг гаргах, хүнс тэжээл хүргэх зэрэг аймаг орон нутгийн комиссын арга хэмжээнд дэмжлэг үзүүлж ажилласан билээ. Эрүүл мэндийн байгууллагуудаас хаваржилтын хүнд нөхцөл байдалд нийт 63588 малчин өрхөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Улсын онгой комиссын даргын тушаалаар байгуулсан шуурхай бүлгүүд аймаг, орон нутгуудад үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа билээ. Энэхүү шуурхай бүлгүүддэд эрүүл мэндийн баг буюу улсын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн эмч нараас бүрдсэн багууд зам даваа хаагдсан айл өрхүүдэд хүрч ажилласаар байна. Газар дээр нь 2244 иргэнд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж, 1158 иргэнд сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг оношлогоо, сэтгэл заслын эмчилгээ үзүүлээд байна. Нийт 241 айл өрхөд эрүүл мэндйин багц хүргэх ажлыг зохион байгуулсан.
Хөдөө аж ахиуд хадгалагдаж байгаа тэжээлийн улаан буудайг аймаг орон нутагт хүргэх ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 14 аймаг 9965 тонн тэжээлийн будаа авах гэрээ байгуулсанаас 7010 тонныг аймгууд татан авч, малчидад хүргэн ажиллаж байгаа юм. Оросын холбооны улсаас зудын хүндрэлтэй нөхцөл байдалд малчдад өгөх зорилгоор 8500 тонн тэжээлийн будаа, овъёосыг тусламжаар ирүүлээд байна. Иргэн, аж ахуйн нэгж, төрийн олон төрийн бус байгууллагууд хандивын аянд нэгдэж байгаа бөгөөд 49 иргэн, 28 аж ахиун нэгж, 72 төрийн байгууллага, 28 төрийн бус байгууллага, нэг гадаадын байгууллага нийт гурван тэрбум 372 сая төгрөгийн мөнгөн хандив хандивлаж, таван иргэн, 24 аж ахуйн нэгж байгууллага 811 сая төгрөгийн бараа материалын хандивыг УОК-д ирүүлсэн. Улсын онцгой комисс 701 сая төгрөгийн бараа материалуудыг аймаг, орон нутагт хүргэх ажиллагааг явуулж байна.
Улс хүмүүнлэгийн байгууллага болон гадаадын донор байгууллагуудаас 3.6 сая долларын санхүүжилт босгож, зудад нэрвэгдсэн долоон аймгийн давхардсан тоогоор 64 сумын 174930 малчин өрхөд 275 тонн тэжээл, 300 ширхэг эрүүл мэндийн багц зэрэг тусламжийн барааг 17 Олон улсын байгууллага олгосон юм. Олон улсын байгууллагуудаас 21 аймгийн 4407 малчин өрхөд 665 мянган ам.долларын буюу нэг өрхөд 90-194 ам.долларын тусламж олгоод байна” гэв.
| Т.Баярхүү: Улсын хэмжээнд 4.7 сая мал хорогдсон |
|
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |