Энэ талаархи жишээг дурдая гэвэл өргөн утгаараа өнгөрсөн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засагт бий болж буй өөрчлөлтөөр төлөөлүүлэн харж болно. Тэгвэл арай нарийвчилсан агуулга руу оръё. Үүнд ипотекийн зээлийг онцгойлон тэмдэглэх ёстой. Энэ зээл хүнийг орон байртай болгоод зогсохгүй, хариуцлагжуулж, зорилгыг нь тодруулж, ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийг идэвхижүүлж, барилга болон дагалдах салбарын өсөлтийг хангах зэргээр олон нөлөөллийг үзүүлдэг. Эдийн засаг болон нийгмийн асар их ач холбогдолтой хэмээн ойлгож болно. Зээл төлснөөр 20 жилийн хугацаанд орон сууцны анхны үнийг нугалж хүү төлж байна гэж шүүмжлэх хүмүүс, зарим улстөрч байдаг ч бодит байдал дээр тийм биш. Санхүүгийн харилцааны цаана эрсдлийг бүрэн тооцох ёстой. Энэ нь банк зөвхөн хар амиа хамгаалсан асуудал ч биш. Тогтолцоогоо хамгаалж байгаа юм. Үүнд зээл авч буй иргэн ч бий, барилгын компани, түүнийг дагалдсан бизнесүүд ч хамаарна. Түүнчлэн, эдийн засгаа тогтвортой өсгөх, хүн амын амьжиргааг дэмжих, орон сууцжуулах төрийн бодлого ч дээрхи тогтолцоонд зангидагдана. Тэгэхээр Засгийн газар, Төв банк, арилжааны банкууд үл ойлголцон нуруу нуруугаа харуулах бус хамтран ажиллах нь хамгийн чухал байдаг.
Харин ч Засгийн газрууд барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих, дэд бүтцийг нэмэгдүүлэх зэргээр барилга босох зардлыг бууруулж, цалин орлогыг нэмэгдүүлэх замаар ипотекийн зээл авч буй иргэдийн нуруунаас ачааг нь хөнгөлөх хамтын ажиллагааг зөв чиглэлд удирддаг. Өгөөжөө улс нийтээрээ хамтран хүртдэг.
Нэг зүйл тодорхой. Монголд ипотекийн зээлийг олгож эхлээгүй байсан бол одоогийн нөхцөл байдал бүх талаараа дор байх байсан нь гарцаагүй. Иймд Засгийн газар, Төв банк, арилжааны банкууд хамтран ажиллаж чадсанд талархая. Цаашид ипотекийн зээлийн системийг улам төгөлдөржүүлээрэй.
Энэ мэтээр банкны секторын нийгэм, эдийн засагт гүйцэтгэж ирсэн, цаашид гүйцэтгэх үүрэг, үр өгөөжийг дурдвал хэдэн боть дэвтэр ч үл хүрэлцэнэ. Наад зах нь "Хас" банк эмэгтэй бизнес эрхлэгчдэд барьцааны хөнгөлөлт үзүүлж, хүрч үйлчилж байгаа нь нийгэмд үзүүлж буй маш том хувь нэмэр юм. Энэ нь цаагуураа жендерийн асуудалд анхаарал хандуулж, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих зэргээр олон асуудлыг шийдвэрлэхэд давхар нөлөөлж байдаг. Ер нь банкны секторын үл үзэгдэгч олон гар нийгмийн олон асуудлыг зохицуулж, шийдвэрлэж, цэгцэлж байдаг билээ.
"Хаан", "Төрийн банк" зэрэг олон банкны гаргасан ногоон зээлийн ачаар агаар, орчны бохирдол буурч, өрх гэрүүд гал түлдэггүй тухлаг сууцтай болсон нь үнэн. Цааш нь төр, банкны салбарын ойлголцлыг улам бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлсээр байвал ямар үр дүнд хүрэхийг төсөөлөх аргагүй. Монгол Улсын төсвийн орлогын ихэнх хувийг бүрдүүлж буй уул уурхайн салбарыг өргөжүүлэхэд банкны салбарын үйлчилгээ суурь нь болж өгсөөр ирсэн. Санхүүжилтгүй бол цааш явдаггүй уг салбарт нэг алхахад хүртэл банк хэрэгтэй. Энэ мэтээр та ойр орчмоо багахан анзаарахад банк санхүүгийн салбар таны амьдралд ямар гүн гүнзгий нөлөөлж, үл үзэгдэгч гарууд нь алхам тутам бүчин үүргээ гүйцэтгэж буйг харж болно.
Мэдээж ямар ч салбар их, бага хэмжээгээр шүүмжлэл дагуулдаг. Үүнийг банк санхүүгийн салбар ч тойрдоггүй. Зээлийн хүү өндөр байна, ипотекийн зээлийн хүүг дахин бууруулах ёстой гэх зэргээр зэмлэдэг. Бүр банкны салбарыг хөөгөөд гаргачихвал бүх зүйл сайхан болох мэтээр ухуулж, хүй нэгдлийн үеийг мөрөөдөгсөд ч бий. Гэхдээ нэг зүйл тодорхой. Бас гарцаагүй үнэн. Энэ бол хүссэн, эс хүссэн ч банк санхүүгийн секторт асар их хүч бий. 21 дүгээр зуунд дэлхийн улс гүрнүүдтэй хөл нийлүүлэн алхаж, хөгжин дэвшие гэж байгаа л юм бол эмээлтэй морь нь банк санхүүгийн салбар байна. Энэ хүчийг үгүйсгэх ямар ч боломжгүй. Харин хэрхэн зөв жолоодох вэ, хамтран ажиллах вэ гэдгийг л ярих учиртай. Үүний тулд иргэд, Засгийн газар, Төв банк, арилжааны банкууд ойлголтоо улам бүр нэгтгэж, гүн гүнзгий итгэлцэл үүсгэх хэрэгтэй.
Олимпийн тэнгэрт гал бадамлуулахын тулд бамбар буюу суурь хэрэгтэй. Өрх гэрээ дулаацуулах гал түлэхийн тулд тулга шаардлагатай. Хөгжил дэвшлийг галаар зүйрлэвэл бамбар, тулга нь банкны сектор билээ. Гарцаагүй үнэн энэ. Монголын эдийн засгийг бадамлан хөгжүүлэхэд хамтдаа зүтгэе, найзууд минь.
| МОНГОЛОО БАДАМЛАН ХӨГЖҮҮЛЭХЭД ХАМТДАА ЗҮТГЭЕ, НАЙЗУУД МИНЬ |
|
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |