ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Үүний дараагаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
-“Ачтан-Элит клиник” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд Төв, Сэлэнгэ, Булган, Өвөрхангай аймаг руу явсан гэх мэдээлэл цахимаар түгсэн. Энэ бодитой мэдээлэл мөн үү?
-“Ачтан-Элит клиник” эмнэлэгт арванхоёрдугаар сарын 15-наас хойш үйлчлүүлсэн хүмүүсийг хянах, тандах ажиллагааг зохион байгуулсан. Судалгааны явцад тухайн хугацаанд “Ачтан-Элит клиник” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд хоёр, гурван аймагт очсон байна. Тийм учраас тухайн аймаг руу "15-28-ны өдрүүдэд тус эмнэлгээр үйлчлүүлсэн хүмүүс байх вий, давхар хянаарай" гэж эрүүл мэндийн байгууллагын шугамаар мэдээлэл өгсөн. Мөн "Тухайн хүмүүсийг 14 хоног тусгаарлаад, шинжилгээ аваарай. Лабораторигүй аймаг нь шинжилгээгээ хот руу явуулаарай" гэж хэлсэн. Улаанбаатар хотоос халдвар тархах эрсдэл өндөр байна. Халдварт өвчнүүдээс хамгийн их тархдаг нь коронавирус болж байна. Улаан бурхан халдварт өвчин нэг хүнээр дамжиж 18-20 хүнд халддаг. Коронавируст халдвар түүнээс олон хүнд халдвар тараадаг гэж үзэж байна. Халдвар дамжих зам өдөр бүр өөрчлөгдөж байгаа. Агаар дусал, ахуйн хавьтал, тухайн хүнээс гарч буй бүх төрлийн шингэн зэргээр халдвар дамжиж байна. Хайртай дотнын хүндээ халдвар тараахгүй байхын тулд Улаанбаатар хотоос хулгайн замаар битгий зорчоорой.
-“Ачтан-Элит клиник” эмнэлгийн эмч ГССҮТ-д очиж үзлэг хийсэн гэсэн. Энэ үнэн үү?
-“Ачтан-Элит клиник” эмнэлэгт өвчлөл гараагүй байх үед тухайн эмнэлгийн эмч ГССҮТ-д очиж үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө өгсөн. Тухайн үед халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж амны хаалт, зориулалтын хувцас хэрэглэсэн. Өчигдөр тус эмчтэй ойр байсан хүмүүс болон үзүүлсэн өвчтөнөөс шинжилгээ авсан. Одоогоор коронавируст халдвар илрээгүй байна. Өчигдөр тодорхой хугацаанд ГССҮТ-ийн үйл ажиллагааг зогсоож үзлэг, тандалт судалгаа хийсэн. Мөн ариутгал халдваргүйтлийн арга хэмжээ авсан. Өнөөдрийн байдлаар ГССҮТ хэвийн ажиллаж байна.
| А.Амбасэлмаа: “Ачтан-Элит клиник” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд орон нутаг руу явсан |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |