Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ногоон хөгжлийг дэмжиж, байгаль орчинд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй техник технологийг нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг бодлогоор дэмжих, урамшууллын оновчтой хөшүүргийг бий болгох чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 290 дүгээр тогтоолоор баталсан “Байгальд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам”-ын дагуу аж ахуйн нэгж, байгууллагад “Ногоон гэрчилгээ”, тэдний байгальд ээлтэй арга, технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Эко тэмдэг” олгож байна.
БОАЖ-ын Сайдын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/115 дугаар тушаалаар Байгаль орчинд ээлтэй, үйлдвэрлэл, үйлчилгээний дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулж “Ногоон гэрчилгээ” олгох комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 2 дахь хуралдаанаа хийж, 6 аж ахуйн нэгж, байгууллагад “Ногоон гэрчилгээ” олгохоор шийдвэрлэлээ.
Үүнд:
-Үйлдвэрийн үйл ажиллагаандаа байгальд ээлтэй, хаягдалгүй дэвшилтэт арга технологи нэвтрүүлж модлог хорголжин түлш, цэвэр модон байшин, цэвэр модон тавилга зэргийг үйлдвэрлэгч “Мод Кон ХХК”;
-Усны чанарыг сайжруулагч PTH төхөөрөмж, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүчийг хэмнэж, агаар орчны бохирдлыг бууруулах шалны халаалт зэрэг байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй тоног төхөөрөмж импортлогч “Тот Ком Сервис ХХК”;
-Нарны эрчим хүчийг хэрэгцээт цахилгаан болгон хувиргах технологийг ашиглан байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй үйл ажиллагаа явуулж буй “Лайт Хаус Хайбрид Техноложи ХХК”;
-Хүдрийн овоолгоос шүүрэх хүчиллэг усыг боловсруулах болон саармагжуулах үйл ажиллагааг хариуцлагатайгаар гүйцэтгэж, байгаль орчныг нөхөн сэргээх, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж буй “Гал сэнтий ХХК”;
-Дарханы 10МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг барьж байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлэн Төвийн бүсийн нэгдсэн системтэй зэрэгцээ ажиллаж, үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ нийлүүлж, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй “Солар Повер Интернейшнл ХХК”;
-Хуванцар цонхны бэлдэц, хуванцар хоолойн үйлдвэрлэл явуулдаг, хог хаягдлаа дахин боловсруулж үйлдвэрлэлдээ ашигладаг “Метропласт ХХК”-иудад Ногоон гэрчилгээ олгов.
| Байгаль орчинд ээлтэй, үйлдвэрлэл, үйлчилгээ, технологи нэвтрүүлсэн ААН-үүдэд “ногоон гэрчилгээ” олголоо |
|
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |