Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч энэ сарын 16-ны өдөр Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Кибер аюулгүй байдлын цэргийн командлалд ажиллалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчид Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба илтгэл өгч, Төрийн Хүндэт харуул хүндэтгэн угтсан юм. Үүний дараа ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхэд Зэвсэгт хүчний өнөөгийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийв.
Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлалд ажиллаж “Эзэн богд Чингис хааны эш хөрөг”-ийг гардуулсан юм.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтад оролцож буй Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний болон төрийн цэргийн байгууллагуудын удирдлага, албан тушаалтнуудад хандаж үг хэлж, үүрэг, чиглэл өглөө.

Тэрбээр "Болзошгүй аюул, заналхийлэл, гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнийг хохирол багатай даван туулж, төр, нийгмийн үйл ажиллагааг сэргээн босгох чадавх, бэлэн байдлыг хангах зорилгоор “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг батлан хамгаалах болон гамшигтай тэмцэх тогтолцоонд тулгуурлан боловсруулж, хэрэгжүүлэх цаг болсныг онцлон тэмдэглэв.
Мөн анги, нэгж, томилгоот бүлгүүдийн бэлэн байдал, хамтарсан сургалт бэлтгэлийг нэмэгдүүлж, зэвсэглэл, техник, удирдлага, харилцан ажиллагааг нэгдмэл бодлого, нэгдсэн стандартаар зохицуулж ажиллахыг үүрэг болголоо.
Түүнчлэн төр, нийгэм, иргэдийн эсрэг чиглэсэн мэдээлэл-сэтгэл зүйн сөрөг нөлөөлөл, цахим халдлагын аюул, эрсдэлийг байнга тооцож, үндэсний үнэт зүйл, эв нэгдлийг бэхжүүлэхэд үүрэг, оролцоогоо нэмэгдүүлэх, албаны нэр хүнд, цэргийн цолны үнэлэмжийг дээшлүүлэх нь зүйтэй гэж үздэгээ хэлэв.
Түүний зэрэгцээ төрийн тусгай албаны гол хөдөлгөгч хүч болсон ахлагч нарын ажил, амьдралын орчин нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, боловсрол, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх, хүүхэд, залуучуудыг эх орноо батлан хамгаалах, аливаа гамшиг, ослын үед иргэний үүргээ гүйцэтгэхэд сургаж бэлтгэх, эх оронч үзлээр хүмүүжүүлэх чиглэлээр бүх шатны боловсролын байгууллагуудтай хамтран ажиллахыг үүрэг болгов.
Нөгөө талаар цэргийн албаны ач холбогдлыг нийгэмд сурталчлах, бие бүрэлдэхүүний ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх талаар дорвитой өөрчлөлт хийхийг чиглэл болголоо.
Төгсгөлд нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Үндэсний аюулгүй байдлын төлөө хүч чадал, мэдлэг, боловсролоо зориулан, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөсөн юм.
| Монгол Улсын Ерөнхийлөгч зэвсэгт хүчний жанжин штаб болон цэргийн командлалд ажиллав |
|
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |