Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс газарзүй мэдээллийн систем, зайнаас тандах судлалын технологи ашиглан Тужийн нарс байгалийн цогцолборт газрын ой хээрийн түймрийн эрсдэлийн зураг гаргажээ. Судалгаанд өндөр нарийвчлалтай Sentinel 2A оптик болон Sentinel 1В радарын мэдээ ашиглан, хүний үйл ажиллагаатай холбоотой индексийг тодорхойлж, судалгааны талбай дахь суурьшлын бүс, төв замуудаас орчны бүсчлэлийг 1000м-ийн зайтай татжээ.
Судалгаагаар Тужийн нарс БЦГ-ын ой, хээрийн түймрийн эрсдэлийн зургийг гаргасан нь ой түймрээс урьдчилан сэргийлэх, ойтой холбоотой бусад менежмент хэрэгжүүлэхэд судлаач, шийдвэр гаргагчдад тус болох юм. Монголд Улсад хавар, намрын улиралд жилд дунджаар ой, хээрийн 120 гаруй түймэр гардаг. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд орших Тужийн нарс байгалийн цогцолборт газар нь ОХУ-тай залгах хилтэй ойр бөгөөд Сибирийн их ойн өмнөд хэсэг болдог тул ойн түймрийн эрсдэл өндөртэй бүс юм.
Сэлэнгэ аймагт жилд ойролцоогоор ой хээрийн 30-40 түймэр бүртгэгддэг. Тужийн нарс БЦГ-ын зарим ой байгалийн аясаар доройтож, хүний үйл ажиллагаанаас сүйдэснийг 1970-2011 онд 19 мян.га талбайг буцааж сэргээжээ. Энэ нь нийт талбайн 40 гаруй хувийг эзэлж байгаа нь уг БЦГ-ыг хамгаалах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх шаардлагатайг харуулж байгаа юм.
| Тужийн нарс БЦГ-ын ой, хээрийн түймрийн эрсдэлийн зураг гаргажээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |