“Улаан чулуут” хогийн цэгт эмнэлгийн аюултай хог хаягдал болох цустай хуруу шил, зүү тариур, шинжилгээний дээж, амны хаалт зэргийг ил задгай хаяж, түүн дээр нь нохой, шувуу олноороо шавж байгаа сурвалжилгыг манай сэтгүүлч бэлтгэн хүргэсэн. Эмнэлгийн аюултай хог хаягдлыг устгах эрх бүхий хоёр компани бий. Тодруулбал, “Элемент медикал” компани нь Улаанбаатар хотын хэмжээнд эрүүл мэндийн салбарын 1407 байгууллагын аюултай хог хаягдлыг тээвэрлэж, устгадаг. Улсын 56 эмнэлэг, 358 эмийн сан, өрхийн 136, хувийн 773 эмнэлэг, эрүүл мэндийн 84 байгууллагатай гэрээтэй ажилладаг. Мөн 900 орчим байгууллагатай гэрээтэй, хог хаягдлыг нь устгадаг байна. Энэхүү асуудалтай холбоотойгоор ЦЕГ, НМХГ-ын мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.
-Коронавирусийн халдвар тархсан эрсдэлтэй үед хариуцлага алдаж, аюултай хог хаягдлыг ил задгай хаяж, тэр хог нь долоо хоног хөрсөн дээр ил задгай байсан байна. Коронавирус нь мал, амьтан, агаар дуслаар дамжиж халдварлах бүрэн боломжтой гэсэн. Шалгалтаар хэд хэдэн газрын хог болох нь тогтоогдсон гэлээ. Хаанаас, хэзээ гарсан хог хаягдал болохыг хэзээ тогтоох вэ. Хог хаягдлын нөлөөгөөр ямар нэг халдвар тараагүй, эрсдэлгүй гэх баталгаа байна уу?
-Халдвар тараах боломжтой юу гэвэл боломжтой. Хог ил задгай долоо хоносон нь тогтоогдож байгаа. Арванхоёрдугаар сарын 9-нд хогийг хаяж, энэ сарын 16-нд Эргэлт.мн мэдээллийн сайт очиж илрүүлсэн байна. Энэ хугацаанд тухайн газарт камер, хашаа байдаггүй учраас ямар, хэчнээн тооны мал, амьтан очсон гэдгийг тогтоох боломжгүй байгаа. Ямар ч байсан хогийг олсны дараа халдваргүйтэл хийчихсэн учраас одоо аюулгүй болсон. Хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хугацаанд шалган шийдвэрлэнэ. Хэрэг бүртгэлтийн хэргийг шалгах анхны хугацаа гурван сар үргэлжилнэ гэж заасан. Үүнээс богино хугацаанд шалгах боломжтой. Тухайн хаясан хогийг халдваргүйжүүлж, аюулгүй болгосон. Мал эмнэлгийн гаралтай, ковидтой холбоогүй хог хаягдал байсан гэж үзэж байгаа. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
-Яагаад ковидтой холбоогүй хог хаягдал гэж үзэж байгаа юм бэ. Халдвар хамгааллын хувцас, зүү тариур, амны хаалт, нэг удаагийн бээлий нь ковид гарсны дараах хог хаягдал байсан шүү дээ?
-Олдсон хаяг дээр байгаа шинжилгээний дээжүүд дээр мал эмнэлгийн лаборатори дээрээс хүлээлгэж өгсөн хог байна гэдэг нь тогтоогдсон. Мөн “Элемент медикал” компанийн жолооч нь тухайн газраас хүлээж аваад тухайн компанидаа хүлээлгэн өгсөн хуудас байдаг юм байна. Энэ хуудаст ямар компани хэдий хэмжээний хог хаягдал хүлээлгэж өгсөн нь бичигдсэн байдаг. Мөн мал эмнэлгийн лаборатори улаан өнгийн уутанд хог хийж өгсөн гэж мэдээлсэн байна. Сүүлийн үед эмнэлгийн аюултай хог хаягдлыг шар өнгийн уутанд хийж байгаа. Энэ хаягдал нь улаан өнгийн уут байсан. Мөн нэг удаагийн зүү тариур байсан гэж байна. Шалгалтаар нэг удаагийн зүү тариур тухайн газарт байсан нь тогтоогдоогүй гэлээ.
Албаныхан дээрх мэдээллийг өгч байгаа ч манай сурвалжилгын үеэр авсан гэрэл зураг, видео дүрсэнд шар өнгийн ууттай аюултай хог хаягдал байгааг та бүхэн харж болно. Бид уг асуудалтай холбоотой мэдээллийг үргэлжлүүлэн судалж, дахин мэдээлэх болно. Энэ нь нэгэн компанийн хариуцлага ажил, цаашлаад залхуурсан жолоочийн хуумгай явдал төдий асуудал биш бөгөөд үндэсний аюулгүй байдал, нийтийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн ноцтой хэрэг мөн билээ. .jpg)
(2).jpg)
https://ergelt.eccold.top/news/66/single/3675
https://ergelt.eccold.top/news/60/single/3705
Үргэлжлэл бий...
| МАНАЙ НИЙТЛЭЛИЙН ДАРАА: “Элемент медикал” компанийн ЖОЛООЧ 350 кг аюултай хог, хаягдлыг ИЛ ХАЯСАН НЬ ТОГТООГДЛОО |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |