-Хүрэл медаль хүртсэнд нь баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Үнэхээр их баярласан. Жилийн хугацаанд тус олимпиадад амжилттай оролцохын тулд зорилго тавьж, хичээнгүйлэн бэлдсэн. Тавьсан зорилгодоо хүрсэндээ баяртай байна.
-Олон улсын олимпиадад хэр хугацаанд, хэрхэн бэлдсэн бэ?
-Би зургадугаар ангиасаа эхлэн физикийн хичээл сурч, олимпиадын бэлтгэл хичээлд суудаг байсан. Өнгөрсөн жилийн зунаас эхлэн олон улсын физикийн олимпиадад бэлдсэн. Ахлах анги болон их сургуулийн физикийн хичээлүүдийг бие даан сурч, бэлдсэн.

-Сандарсан уу, сандрал түгшүүрээ хэрхэн давж, амжилттай оролцов?
-Олон улсын олимпиадад оролцож байгаа учир багахан сандрал байсан. Гэхдээ Монгол Улсад зохиогдсон Азийн физикийн олимпиадад оролцсоны дараа хамгийн чухал нь медаль авах биш олимпиадад бэлдэх үедээ бүтээсэн дурсамж, найзууд, сурсан мэдлэг юм байна гэдгийг ойлгосон учраас бага дарамт мэдэрч, сандрах нь багассан.
-Олимпиадын даалгавруудаас ямар даалгавар нь хамгийн хүнд санагдав?
-Олимпиадын эхний өдрийн туршилтын ажил сонирхолтой бөгөөд хэцүү санагдсан.
-Физикийн хичээлийг бусад хичээлээс илүү сонирхож сурах болсон шалтгаан бий юү?
-Багаасаа их сониуч эргэн тойрныхоо зүйлсийг хэрхэн ажилладгийг их сонирхдог хүүхэд байсан. Физикийн хичээл байгаль, орчин ертөнц яаж оршин тогтнодог,хэрхэн ажилладгийг тайлбарлаж өгдөг. Дээд ангийн ах эгч нар физикийн олимпиадад оролцож, амжилт гаргаж байгаа нь энэ хичээлийг илүү гүнзгийрүүлэн судлах урам өгч, үлгэр дуурайлал болсон.

-Физикийн хичээлийн хамгийн сонирхолтой санагддаг зүйл нь юу вэ?
-Миний хувьд физикийн хичээлийг судалж байгаа, судалдаг тэр хүрээлэл хамгийн сайхан нь байдаг. Хамт хичээлээ хийж, бодлого бодоход нэгэндээ зөвлөдөг хамгийн дотно санагддаг дулаахан хамт олон байдаг.
-Олимпиад шалгалтад орох бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ, сурах арга барилаасаа хуваалцвал?
-Өнгөрсөн жилийг хүртэл бүх бэлтгэлийг багштай хийдэг байсан. Өөрөө бие даан судалж эхэлсэн минь намайг илүү хөгжүүлсэн.Цахим сүлжээнээс мэдэхийг хүссэн сэдвийнхээ тухай уншиж, туршилт дүрс бичлэгүүдийг үзэж судалсан. Нэг дүрс бичлэг, онолыг нөгөөтэй нь харьцуулах арга барилаар суралцсан.
-Гэр бүл, багш нар олимпиадад ороход хэрхэн дэмжсэн бэ?
-Намайг ийм зүйл хий гэж шахаж шаардалгүйгээр өөрөөрөө хөгжих боломжийг олгосон нь хамгийн том дэмжлэг, цааш өсөж дэвших хөшүүрэг болсон.
-Хичээл сургалтаас гадна, шалгалт олимпиадад орох сэтгэл зүй хамгийн чухал шүү дээ сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Би нэгдүгээр ангиасаа эхлээд олимпиадад оролцож, өөрийгөө сорьдог байсан. Тийм учраа с сэтгэл зүйгээ бэлдээд сурчихсан юм шиг санагддаг.
.jpg)
-Физикийн хичээлийг ойлгож, суралцаад юу хамгийн чухал юм шиг санагддаг вэ?
-Хүмүүс амжилт гарах нь хамгийн чухал гэж хардаг. Би ч гэсэн өнгөрсөн жил хүртэл амжилт гаргаж, олон улсын тэмцээнд оролцох ёстой гэж боддог байлаа. Гэхдээ нэг жил хамтдаа нэг зорилго тавьж хамтдаа өдөр, шөнөгүй олимпиадад бэлдэж суугаад хамгийн чухал нь медаль биш ижил сонирхлоо ашиглаж найзуудтай болох өөрийгөө хөгжүүлэх, дурсамж бүтээх нь чухал санагдсан.
-Ямар мэргэжил эзэмших төлөвлөгөөтэй байгаа вэ. Физиктэй холбоотой юу?
-Би программистын чиглэлийн мэргэжил сонгох бодолтой байгаа. Аав минь энэ чиглэлээр ажилладаг. Физикийн хичээлээс гадна математик, мэдээлэл зүйн хичээлд сонирхолтой, олимпиадуудад орж өөрийгөө сорьдог.
-Ирээдүйн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?
-Сургуулиа төгсөхөөсөө өмнө олон улсын физикийн олимпиадаас алтан медаль авах зорилго тавьсан. Америкийн шилдэг их дээд сургуулиудад тэтгэлэгтэй тэнцэхийг хүсэж, төлөвлөж, зорьж байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
.jpg)
| Г.АЗЖАРГАЛ: Олон улсын физикийн олимпиадаас алтан медаль хүртэх зорилго тавьсан |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |