Зүүн аймгуудын нутгаар 2023 оны тавдугаар сарын 19-20-ны өдрүүдэд болсон цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас Хэнтий, Сүхбаатар аймгийн нийт 10 суманд 127 иргэн цасан шуурганд төөрч, сураггүй болсноос 118 иргэнийг эсэнд олсон бол нэг иргэний цогцсыг олж, найман иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Тодруулбал, Хэнтий аймгийн Баянхутаг суманд нэг, Сүхбаатар аймгийн Асгат, Уулбаян, Баруун-Урт сумдад долоон иргэнийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна.
Сүхбаатар аймгийн хувьд Түвшинширээ, Уулбаян, Баяндэлгэр, Асгат, Сүхбаатар, Мөнххаан суманд гарсан цахилгааны гэмтлийг арилгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Харин Хэнтий аймгийн хувьд Хэрлэн, Баян-Адарга, Батноров сумдад гарсан цахилгааны гэмтлийг засварлан хэвийн ажиллагаанд оруулсан, цаг агаарын үзэгдэл 18:00 цагийн орчим арилах төлөвтэй байна гэсэн мэдээллийг ирүүллээ.
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн хохирлыг хэмжээг одоогоор тодорхойлох боломжгүй байгаа бөгөөд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргаас орон нутгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудад цаашид шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэлийг өгөн ажиллаж байна
| Найман иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна |
|
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |