"Херо Энтертайнмент’' Групп ХХК-ын удирдлага болон манай компанийн нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг олон нийт, мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр удаа дараа тарааж байгаа үйлдэл нь манай компанийн дотоодын болон гадаад хэрэгжүүлж буй төслүүдийн бизнесийн нэр хүндэд нөлөөлөхүйц байдал үүссэн тул хуулийн байгууллагад хандахаар боллоо.
"Херо Энтертайнмент’' групп ХХК нь төсвийн хөрөнгө оруулалт, зээл тусламж, хөнгөлөлттэй хэрэгжих төслүүд, худалдан авах ажиллагааны аливаа тендерт оролцож байгаагүйг хариуцлагатай мэдэгдэж мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр тараагдаж буй дараах гүтгэлэгт дараах тайлбарыг өгч байна:
1. Соёлын яамтай хамтарч “Хонхорт кино үйлдвэр” барьж байгаа гэх асуудалд оролцоогүй, мэдэхгүй бөгөөд манай компанийн зүгээс ямар нэг кино үйлдвэр барилцаагүй болно.
2. "Херо Энтертайнмент’' зохион байгуулж, олон нийтээс хандив хэлбэрээр цуглуулсан Хүүхдийн төлөө фондыг Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яаманд 2021 оны 05-р сарын 21 өдөр албан ёсоор дансанд дахь 2.2 тэрбум төгрөгтэй шилжүүлсэн өгсөн болно. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдаж, Хүүхдийн төлөө сантай болсноор сангийн хөрөнгийг нэгдсэн зохицуулалтаар хангаж хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжихэд олон нийтэд нээлттэй, хяналттай зарцуулагдах эрх зүйн орчин бүрдсэн юм.
3. 2023 оны 11-р сарын 17 оос Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын нийслэл Лондон хотын West End, Колизей театрт тоглогдох “Монгол Хаан” жүжиг нь Английн продюсерын багтай хамтран зохион байгуулж буй гаднын хөрөнгө оруулалтаар монголын соёл урлагийг дэлхийн тайзнаа гаргах төсөл юм. “Тамгагүй төр” жүжгийн хамт олны зүгээс бидний уран бүтээлийг харлуулж, төрөөс санхүүжилт авсан, төсвийн мөнгөөр хийсэн мэтээр гүтгэж байгаад гүнээ харамсаж байна.
4. "Херо Энтертайнмент’' групп ХХК нь ковид цар тахлын хүнд үе, 2020, 2021 оны “Би Монгол хүн” цахим наадам нэртэй видео агуулгуудыг бүтээж наадамчин олонд толилуулахдаа улсын төсөв, наадам зохион байгуулах зардлаас санхүүжилт аваагүй, нийгмийн хариуцлагын хүрээнд манай компани үнэ төлбөргүй ажилласан болно.
Иймд "Херо Энтертайнмент’' групп ХХК ийн зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр гарч буй гүтгэлэг, доромжлол, худал мэдээлэлд тайлбар, залруулга гаргуулж Бизнесийн нэр хүндээ сэргээлгэхээр хууль хяналтын байгууллагад өгөхөөр болж буйг үүгээр мэдэгдэж байна.

| Херо энтертайнмент мэдэгдэл гаргалаа |
|
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |